Жүжигчин Төөтөө хүүхэд мөргөчихөөд хэргийн газраас зугтав уу

20150724010513“Эмоци” пропакшны захирал, жүжигчин Төөтөө буюу Д.Түвшинтөрийг Өвөрхангай аймгийн Хархорин суманд хоёр хүүхэд мөргөчихөөд хэргийн газар дээрээс зугтсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа.

Тодруулбал өнгөрсөн баяр наадмын үеэр буюу энэ сарын 12-нд Өвөрхангай аймгийн Хорхорин суманд хоёр хүүхэд машинд мөргүүлсэн зам тээврийн осол гарсан, улмаар мөргүүлсэн хоёр хүүхдийн нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа. Энэхүү ослыг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, “Эмоци” продакшны жүжигчин Д.Түвшинтөр хийсэн гэх мэдээлэл бий.

Харин энэ талаар нутгийнхан нь “Д.Түвшинтөр баяр наадмын үеэр аймагтаа шив шинэхэн, цагаан өнгөтэй LEXUS 570 маркийн машинаар гангарч ирсэн. Осол гардаг 12-ны өдөр айлын хүүхдийн үсний найранд очоод буцахдаа нэлээд халамцуу байдалтайгаар машин барьж яваад ийнхүү хоёр хүүхэд мөргөсөн бололтой” хэмээн ам уралдан ярьж байгаа гэх.

Түүнчлэн ослыг олон хүн хараагүй тул жүжигчин залуу хэргийн газрыг орхин зугтсан, цагдаа нар Д.Түвшинтөрийг Хотонт суманд явж байхад гүйцэж барьсан талаар орон нутгийн зарим эх сурвалж ярьж байна.

Тэгвэл энэ талаар “Эмоци” пропакшны захирал Д.Түвшинтөр “Тийм зүйл ёстой байхгүй. Би энэ жил Хүй долоон худагт найз нөхөдтэйгөө морь үзээд л наадмыг өнгөрүүлсэн. Манай “Эмоци” продакшн “Боловсрол” суваг телевизийнхэнтэйгээ хамтраад дахин нэг уран бүтээл дээр ажиллаж эхэлсэн. Зав муутай байгаа шүү дээ” хэмээх хариултыг өгчээ.

Ямартай ч хоёр хүүхэд осолд орсон нь үнэн бөгөөд цагдаагийнхан хэргийг шалгаж байгаа аж. Харин хэрэг гаргасан этгээд нь жүжигчин Д.Түвшинтөр мөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Today.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.