Баабар бөө нарын дургүйг хүргэлээ

d321472d0194516eoriginalНийтлэлч Баабар “Богд уулыг нүхэлчих үү” нийтлэл бичиж цахим ертөнцөд байршуулсан нь олны анхаарлыг татахын зэрэгцээ хоёр талцал үүсгэж байна. Энэ тухайд тунгааж харвал эдийн засгийн хувьд бол боломжийн, нийслэл хүрээгээ өөр маягаар тэлэх аятайхан боломж гэж харахаар. Нөгөө талаасаа бол олны шүтэж биширч ирсэн хайрханыг нүхлэх тухай бичсэн нийтлэлчийг нэг хэсэг хүн ад үзэж байгаа тухай эх сурвалж хэлэв. Тэр ч бүү хэл хэсэг бөө нар нэгдэж, Баабартай холбоотой өргөх бичгийг түмэн олноо түгээх аж. Үүгээр ч зогсохгүй Баабарын эсрэг бөөлөх ч тухай яриа дэгдээдхэв. Ямартай ч нэрт нийтлэлч маань бөө нарын дургүйг хүргээд авав. Ихэс дээдэстэй байнга нийтлэлээрээ тулж байдаг Баабар юуны учир уул усаа ад үзэж, зарим нэгний дургүйг хүргэж байгаа билээ.
Тэрээр тус нийтлэлд дурдахдаа “Хотын талбайг өргөсгөх нэг арга бол Богд уулыг нүхэлж Төв аймагтай холбох. Сүхбаатарын талбайгаас Ясны сүрьеэгийн эмнэлэг хүртэл ердөө зургаан км. Цааш нь 3 км нүхлэхэд Мандшир орно. Тэгээд цаашаа 7 км яваад Зуунмод. Нийтдээ 16 км. Гэтэл Хандгайт хүрэхэд 26 км. Ойрхон байгаа биз? Уул нүхэлсэн зам ердийн замаас 2-2,5 дахин илүү үнэтэй байдаг аж. Км замыг 300 саяд барьдаг гэж үзэхэд З тэрбум төгрөгөөр л Богд уулыг нүхэлчих нь байна шүү дээ” хэмээжээ.
Мөн нөгөө талаар дурдахдаа “Төв аймаг урагшаа задгай. Ирээдүйд тэнд шинэ онгоцны буудал барих төлөвлөгөө ч бий. Агаар нь цэвэр, утаа тогтох хонхорхой биш. Хот руу ордог ойр сүлжээ нь байвал нүүдэллэн ирэгсэд Ногоон нуурын намган дээр оворолдоод байхгүйсэн. Нэгдүгээр хорооллын өмнүүр асар их зай эзэлсэн төмөр замын дэд бүтэц, ачаа эргэлтийн мангар мангар агуулахуудыг ч алсдаа тийш нь зөөж болохсонж. Төв аймгийн газар, дэд бүтэц, орон сууц барилгуудын үнэ ч гялс өснө” гэж санаа авуул авахаар зүйлийг дурдсан байна лээ.
Н.Дөл

unen.mn


URL:

Нэр: zochin Огноо: 25 July 2015

Ug ni ch zov l sanaa bna. baigali hamgaalahtai ni tsug asuudliig shiidvel

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.