Хөрөнгө оруулалт ба Зээлийн Ялгаа

4a50f48f-6509-491b-8681-0a8061e83791Хөрөнгө оруулалт гэж юу вэ? “investing means putting YOUR money to work for you” өөрөөр хэлбэл Хөрөнгө оруулалт гэдэг маань хөрөнгө оруулагч ӨӨРИЙНХӨӨ мөнгийг ашиг олохын тулд бизнест оруулхыг хэлнэ.

<<<Хөрөнгө оруулалтаар зээлийн өр үүсдэггүй !!!>>> Гэтэл сая Дубай яваад Хөрөнгө Оруулалт олоод ирсэн гэх манай ерөнхий сайд тэргүүтэй нөхдүүдийн гарын үсэг зурсан төлөвлөгөө/гэрээ алин болох бүү мэд бичгийг хархад, хэлж буйгаас дүгнэхэд тэд ХО олж ирсэн биш харин ЗЭЭЛ аваад асар их ӨР үүсгэчээд ирсэн аж.

Рио Тинто манай Оюу Толгой уурхайн лицензийг, одоо байгаа дансыг, үл хөдлөх хөрөнгийг, ирээдүйд олох орлогыг өөрөөр хэлбэл орд, газар нутаг, баялгийг бүгдийг нь гадаадын банкнуудад БАРЪЦААНД тавиад “хөрөнгө оруулалт” босгосон гэх.

Энэ бол зүгээр л Рио Тинтогийн зүгээс ард түмэн, бидний хөрөнгийг барьцаанд тавьж байгаад л мөнгөтэй хүнээс мөнгө гуйж аваад бидэнд $6 тэр бум долларын ӨР үүсгэж буйгаас бус хөрөнгө оруулалт хийсэн хэрэг биш юм.

Хөрөнгө оруулалт, зээл хоёрын суурь ялгаа нь: Хөрөнгө оруулалт гэдэг бол ХО-ч өөрөөсөө хөрөнгөө гаргаж, эрсдлээ өөрөө даадаг. Зээл гэдэг бол эргэн төлөгдөх нөхцөлтэй, үндсэн дүнд нь (зарим тохиолдолд хүүнд нь хүү бодогддог) хүү бодогддог, зээл олгогчийн зүгээс зээл хүсэгчээс авсан барьцаа хөрөнгөөр эрсдлээ даатгадаг.

ОТ ордыг барьцаанд тавьж авсан энэ их ЗЭЭЛИЙН мөнгийг хэрхэн хаана, юунд, яаж зарцуулхыг Рио Тинто мэднэ. Харин эргүүлэн төлөх үүүрэг нь ОТ компани болоод Монголын ЗГ-т ногдож буй юм.

Х.Батсуурь

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих