Л.Гансүхэд холбогдох хэргийг ирэх сарын 3-нд шүүнэ

527-1437958099d2453f913f95c392original
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг  Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа билээ.
Тэгвэл түүнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрт хуваарилаад байгаа аж. Шүүгч Х.Идэр хавтаст хэрэгтэй танилцан, хурлыг ирэх сарын 3-нд 10.00 цагт хуралдахаар товлосон байна.
Л.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж
Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих