Цацраг туяанд бохирдсон автомашин илэрчээ

bd51dee2fd15b64e1aa1bc0978b1381cЯпон Улсаас импортолсон автомашинд цацрагийн бохирдол илэрчээ. Тодруулбал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Япон Улсаас автомашин импортолж, худалдаа эрхлэж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулсан байна.

Гэтэл Япон Улсаас импортлосон нэг автомашинд цацрагийн бохирдол илэрчээ. Тиймээс ард иргэдийг цацрагийн шарлагад өртүүлэхгүй байх, цацрагийн бохирдлыг тархахаас сэргийлэх зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дээрх автомашиныг түр саатуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

2011 онд Фүкүшимагийн атомын цахилгаан станц дэлбэрсний дараа манай улсад цацрагийн туяагаар бохирдсон нэлээд хэдэн япон тэрэг орж ирсэн бөгөөд үүнд Мэргэлийн хяналтын байгууллагаас тухай бүрт нь бууруулах, цэвэрлэх арга хэмжээ авч, иргэдийг хохиролгүй болгох талаас нь ажиллаж байсан юм.

Гэвч мэр, сэр энэ төрлийн автомашин орж ирж байгаа тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Японоос машин импортлогч, бизнес эрхлэгч болон автомашин худалдан авах гэж байгаа иргэдэд цацрагийн бохирдлын хэмжилт хийлгэсэн, цацрагийн гэрчилгээтэй машин худалдаж авахыг зөвлөж байгаа юм.

Хэрэв цацраг туяанд бохирдсон автомашин иргэдийн гар дээр очвол хорт хавдар үүсгэхээс эхлээд хүний эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөөтэй учруулдаг ажээ.

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих