“Тендэр олж өгнө” хэмээн залилжээ

7996227b9b5b6727bigНийслэлийн Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Налайх дүүрэг дэх ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон 79 барилгыг буулган, дахин барилгажуулах ажлыг хийж байгаа юм.

Эдгээр газарт 11 компани хуучин барилгыг буулган, дахин барилгажуулах ажлыг хариуцан ажиллаж байна.

Тиймээс иргэд “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг буулгах ажлын тендер олж өгнө” гэх мэдээлэл бол хуурамч гэдгийг ялгаж салгах хэрэгтэй аж. Хэрвээ ийм байдлаар залилуулсан иргэд байвал цагдаагийн байгууллагад хандахыг сануулав.

Энэ онд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар дөрвөн цэцэрлэг, хоёр сургуулийн хуучин барилгыг буулгаж, барих ажилд захиалагчийн хяналт тавин ажиллаж байна. Эх сурвалж www.wikimon.mn -


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих