Нэг машинд цацрагийн бохирдол илэрсэн байна

8d15485a532cfc0ebigЯпон Улсаас импортлосон нэг автомашинд цацрагийн бохирдол илэрсэн байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Япон Улсаас автомашин импортлож, худалдаа эрхлэж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын  автомашинуудад цацрагийн бохирдлын хэмжилт хийж гүйцэтгэх явцад дээрхи зөрчил илэрчээ. Цацрагийн бохирдолтой автомашин оруулж ирэх нь хэрэглэгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулж болзошгүй аюултай. Мөн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж, бизнес эрхлэгчдэд үр ашиггүй зарлага, чирэгдэл гаргахад хүргэж байгаа тул Япон Улсаас автомашин импортлохдоо цацрагийн бохирдлын хэмжилт хийлгэсэн, цацрагийн гэрчилгээтэй автомашиныг сонгон худалдан авахыг бизнес эрхлэгчид болон автомашин захиалагч иргэдэд НМХГ-аас зөвлөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих