Жизель Бюндхен ихрээ ил болгов

a0ec2aee01de9e86bigБразилийн 35 настай супермодель Жизель Бюндхен өөрийн ихрийн өрөөснийг олонд танилцуулжээ. Загвар өмсөгч бүсгүй Инстаграм дээрх өөрийн хуудсан дээр өөрөөс нь таван минутын өмнө хорвоод мэндэлсэн Патрисия эгчтэйгээ хамт авахуулсан гэрэл зургаа байршуулав.

“Төрсөн өдрийн мэнд, супер Пати!!! Би чамд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Надтай үргэлж хамт байдагт чинь баярлаж явдаг шүү. Би чамд дэндүү хайртай” хэмээн дор нь бичжээ.

Патрисия супермодель бүсгүйн цорын ганц эгч биш юм. Түүнд Ракель, Гразиела, Габриела, Рафаэла гэдэг дөрвөн эгч байдаг аж. Бүгдээрээ загвар өмсдөг ч Жизель шиг алдаршаагүй гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих