Р.Анхнямын бөгжний эзэн хэн бэ?

Телевиз, цэнхэр дэлгэцээр л фенүүдтэйгээ уулзахаас бусдаар нуувчинд орсон мэт нам гүмхэн амьдарч буй жүжигчин Р.Анхням залуу хүний эрч хүчгүй, хэт даруу амьдарч байна гэх шүүмжлэлийг сонсоод буй. Нэг хэсэг урд хөршийн иргэн болох шахуу тэнд суурьшиж, Өвөрмонголын түүхэн баатрын амьдралаас сэдэвлэсэн “Гаада Мэрин” киноны эмэгтэй гол дүрд урилгаар тоглосон нь фенүүд нь үзэсгэлэнт, халуухан жүжигчнээ битүүхэн эрэл сураг болж эхэлсэн нь энэ. Түүнээс ярилцлага сурвалжлага авах гэсэн сэтгүүлчдийн өмнөөс “Миний амьдрал бусдад падгүй, надад сонирхуулаад байх юм алга” гэж хэлээд ам руу алгадчихдаг тэрбээр гаднаас танихгүй утасны дуудлага ч авахаа больсон нь магадгүй хувийн амьдралдаа сэтгэл шулуудсантай нь холбоотой биз ээ.

Ийнхүү үгүйлэгдсэн Р.Анхням гэгдээд буй жүжигчин бүсгүйн хуримын бөгжтэй, аз жаргалтай төрхийг манай зурагчин фото зургийн хальснаа буулгасныг танд хүргэж байна. Хайр нэг л өдөр ирдэг тэр л жамаар үзэсгэлэнт жүжигчин бүсгүй хуримын хатан сүйхтэй, аз жаргалтай, сэтгэлдээ нартай өнгөрүүлж буй нь нүүрнээс нь илт.

Монголын тайз, дэлгэцийн үзэсгэлэнт, халуухан бүсгүйчүүдийн нэг тэрбээр байсхийгээд цочир алхам, халуун сенсаац тарьдагаараа алдартай. Залуу хүнээс л ийм алхам, тийм зориг гардаг болов уу гэмээр түүний энэ араншин урлагийн карьерт нь ч чамгүй нөлөөлдөг болов уу гэмээр байдаг. Залуу бөгөөд үзэсгэлэнтэй ганц бие бүсгүйг тойрдог элдэв хов жив, атаа жөтөө түүнийг ч тойроогүй. Харин энэ удаад жүжигчин бүсгүй хуримын зар дуулгаж, ээлжит цочир сониноо барьж буйг “Гранд” анхлан танд дуулгаж байна. Ядам хуруундаа алтан хатан сүйх бахархалтайгаар зүүсэн түүний сонголт, бөгжний эзэн нь хэн бэ гэдэг хамгаас чухал, сонирхол татам зүйл. Магадгүй волейболын “Уурхайчин” клубийн дасгалжуулагч Баярсайхантай түүнийг холбож бичих болсон нь үнэний ортой ч байж мэдэхээр. Хариултыг халуун жүжигчин бүсгүйн амнаас сонсохоос нааш чухам ямар эрхэм болох нь оньсого хэвээр үлдэж байна.

Эх сурвалж: “Гранд” сэтгүүл


URL:

Сэтгэгдэл бичих