Гаалийнхан авлигын эсрэг хууль зөрчжээ

1437962998_e76cdc3792ec242abigАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дорноговь аймгийн төв болон зарим сумдад албан томилолтоор ажиллах хугацаандаа Замын-Үүд дэх Гаалийн газрын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаад тус газарт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах хугацаатай албан бичгийг Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Цэнгэлд хүргүүллээ.

 

Замын-Үүд дэх Гаалийн газар нь авлигын эсрэг үйл ажиллагааны хүрээнд 2014 онд мэдээллийн ил тод байдлыг хангах, гаалийн улсын байцаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, сурталчилгааны чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулсан байгаа хэдий ч  Гаалийн газрын дарга н.Хишигбат нь хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэхдээ  авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтуудыг зөрчсөн гэж үзсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих