“АЛДРЫН ОД” буюу Э.Бат-Үүлийн ээлжит ШОУ

11815621_894979550574027_449271462_nАрдчилалынхан ёстой л шоудаж ханахгүй нь тэр тусмаа Улаанбаатар хотын захирагч хотын мээр Э.Бат-Үүл гэж ёстой шоу гэдгийг утгаар нь зохион байгуулж шоудаад байна уу даа. Үүнийг нь мэдсээр байж ард түмэн даган цэнгэсээр, эдийн засаг нь ч дагаж унасаар…

Монголд шагнал ихэднэ үү гэхээс багадахгүй. Естой л толгойтой бүхэн энгэртээ одон тэмдэг гээчийг бөөн бөөнөөр нь зүүчихээд таахалздаг нь өнөө цагийн дүр зураг. Гэтэл энэ олон одон тэмдэг дээр бас нэгэн “АЛДАРЫН ОД” гээч шагнал, тэмдэгийг Улаанбаатар хотын захирагч хотын мээр Э.Бат-Үүл үйлдвэрлэж рок попынхны энгэрт гялалзуулахаар боллоо. Энэ үйл явдлын гэрч болгож задгай талбайд шоу хийж тодорхой хэмжээгээр өөрийгөө рекламдах аргаа олчих юм.

Ёстой л суусан газраасаа шороо атгана гэгчээр Үүл дарга маань Ардчилсан сонгууль болсон 25 жилийн ойгоор ч гэсэн ирэх сонгуулийн суртачилгаагаа хийгээд амжсан гэхэд хилсдэхгүй. Ямар ч байсан хотын иргэддээ хийсэн бүтээсэн гэх дүр зурагтай үлдэж ирэх сонгуулийн ажлаа идэвхитэйхэн эхлүүлсэн хотын мээр маань “Улаанбаатар хотын их даншиг” наадмаар үргэлжлүүлэх нь тодорхой.

 

Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ

 


URL:

Нэр: Зочин Огноо: 31 July 2015

Бат Үүл үнэхээр хүнээ гэсэн дарга юм аа. Хотын уугуул гэж ямар хүн байлгыг харуулж байна Энэ зам бас хотын тээврийн асуудлыг зохицуулж байгаа нь бахархмаар байна шүү. Олон асуудлыг цэгцэлж байна даа Амжилт хүсье!

Сэтгэгдэл бичих