Ким Кардашьян шалдалж шалгуулна

2a95c44177882f6ebigХоёр хоногийн өмнө тийм ч бага биш гэдэстэй явж буй Кимын гэрэл зураг олон нийтийн сүлжээнд өвсөнд тавьсан түймэр шиг тархжээ. Реалити шоуны од бүсгүйн шүтэн бишрэгчид энэнхүү зургийг хараад тэдний хайртай алдартан жирэмсэн гэдэгт эргэлзэж байна.

Харин жирэмсэн гэдэг нь үнэн болохыг Ким өөрөө нотлон харуулахаар шийджээ. Шоу одын төлөөлөгчид тун удахгүй түүнийг жирэмсэн гэдгээ нотолсон гэрэл зургаа толилуулах болно гэж ярьсан байна. Кардашьян чармай нүцгэлж зургаа авахуулах гэнэ.

Ким жирэмсэн байхдаа Vanity Fair сэтгүүлийн хавтсанд зориулж нүцгэн зургаа авахуулж байсан Дэми Мурын амжилтыг давтахаар шийдсэн бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих