Мон агаар компани гүйцэтгэсэн “Цэцэг” төвийн уулзварын шинэчлэн засварласан автозам эвдэрч, осол гарлаа

Цэцэг төвийн уулзвараас ус цаг уурын хүрээлэн хүртэлх 2,6 км автозамын ажлыг Мон агаар компани гүйцэтгэсэн.

Хугацаанаасаа өмнө шахуу төлөвлөгөөтэй ажиллаж, зорчих хэсгийг нээн, жолооч нарч энхэл донхолгүй замаар салхи татуулан хурдлаад удаагүй байна. Гэсэн ч нээгээд удаагүй байгаа автозам нь эхнээсээ хагарц цуурчээ.  Үүнээс нь болж авто осол ч гараад амжсан байна. Хэрэг өчигдөр өдөр гарчээ. Эвдэрсэх хэсэгт хаалт хийснийг анзаараагүй мотоциклотой залуу тойрч гарах гэж байгаад автомашинтай мөргөлдөж, одоо гэмтлийн эмнэлэгт биеийн байдал нь тааруу байгаа мэдээлэл ч байна. Уг нь бол энэ хэсгийн автозамыг 3 орчим тэрбум төгрөгөөр засварласан. Ямар учраас шинээр засварласан автозам сар хүрэхгүй хугацаанд хагарч эвдэрсэн болоод хариуцлагыг хэн хүлээх талаар тодрууллаа.

Чанаргүй автозам барьсан компани бүх хариуцлагаа өөр дээрээ хүлээж, шинээр дахиж засварлаж шинэчлэх ажлын зардлыг өөрөөсөө гаргадаг тогтолцоо үйлчилж байгаа ч хаасан автозамд гарч байгаа осол аваар, дугуй нь хагарч цоорсон иргэдийн хохирлыг хэн барагдуулж хэн хариуцлага хүлээх вэ. Олон жил  болсон дулааны шугам хоолой эвдэрч ус оргилсноос болж шинээр засварласан зам эвдэрч олон сая төгрөгийн зардал автозам тавьж байгаа компанид гарч байгаа гээд дуугай өнгөрч боломгүй байна  гэх хүн олон байна. анхнаасаа автозамын ажил, дулааны шугам сүлжээний ажил уялдаа холбоотой байх шаардлагатайг энэ явпал харуулж байна.

Б. Мөнхгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих