АМЬГҮЙ КНОП амилж ОЛИГАРХИУДЫН ХУУЛЬ дэмжигдлээ

ad2343dca6fe363aoriginalУИХ-ын гишүүдийн бие нь байхгүй ч сэтгэл зүрх нь ажил дээрээ мөнхөд байдаг юм гэдгийг өчигдөр болсон Төсвийн байнгын хорооны хуралдаан дээрээс харлаа. Энэ үйл явдал зөвхөн өчигдөр болсон юм биш. Ер нь манай гишүүдийн бие нь байхгүй ч сэтгэл нь үргэлж ажилдаа байдаг учраас байхгүй байсан ч кноп нь асаж саналаа өгдөг. Бодохоор айдас хүрмээр ч юм шиг биеэ биш сүнсээ ажилдаа явуулаад ч байгаа юм шиг.

Өчигдөрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар байхгүй хоёр ч гишүүний кноп асаж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг чуулганаар хэлэлцэхээр боллоо. Ер нь энэхүү хууль бол эрх баригч намынхан олигархиудад хэрэгтэй хууль тийм ч учраас амьгүй кноп ассан байх.

Өөрөөр хэлбэл, томоохон аж ахуйн нэгж, албан тушаалтнуудад хамаатай хэрэг. Харин энэ хуулийг дагуу өршөөгдөх томоохон аж ахуйн нэгж гэдэгт эрх баригч намынхаа хувийн эзэмшлийн компани, аж ахуйн нэгж цөөнгүй багтахаар байгааг хэлэх хүн олон бий. Тиймдээ ч өчигдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд “өөрсдийн” хуулиа явуулахын тулд сүүлийн хэдэн сураг алдарсан гишүүд хүртэл ирж, кноп дарсан харагдсан. Сайдын суудлаас буусан цагаасаа Байнгын хороо, чуулганы хуралдаанд барагтаа харагдахаар больсон Фортуна Н.Батбаяр гишүүнээс гадна хаврын чуулганд суусан ирцээрээ сүүл мушгисан ч Дундговь “Ланд”-аар бороо оруулдгаараа алдаршсан Б.Наранхүү гишүүн хүртэл байнгын хорооны хуралд сууж, саналаа өгч харагдсан гэнэ. Олигархиудыг амь оруулж өөрийнхөө төлөө ажилдаа биеэрээ зочлуулах болсон хуулийн төслийг  Түүнчлэн эзэд нь эзгүй ч кноп нь амилсан хоёр гишүүн бол Д.Эрдэнэбат, Д.Ганхуяг нар юм.

Ийнхүү амьгүй кнопын ачаар чуулганы хуралдааны босгыг давсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих буюу ОЛИГАРХИУДЫН ХУУЛИЙН ТӨСӨЛ-ийг хэлэлцэхээр боллоо.

 

 

Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ

 


URL:

Сэтгэгдэл бичих