Бааварын ялыг хэвээр үлдээлээ

143867511355c070a9e69ca“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар нарын гомдлыг давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Хуралд Баавар хорих ангиас онлайнаар оролцсон юм. Шүүх бүрэлдэхүүн Бааварын гаргасан гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Баавар нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд шүүж, Ш.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.1-т зааснаар төрийн албан хаагчийн биед халдсан гэж 1.6 жилийн хорих ял оноосон. Харин Д.Манлайжаргал, М.Бадрал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэх үндэслэлээр Д.Манлайжаргалд 3 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, М.Бадрал 3 сар 1 хоногийн хорих ял оноосон юм.

Давж заалдах шатны шүүхээс Д.Манлайжаргал, М.Бадрал нарын ялыг ч хэвээр үлдээлээ. Харин Д.Манлайжаргалын чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болж өөрчилсөн байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих