Нохойтойгоо хурьцдаг нь илэрч, нохойг нь хамгаалалтад авчээ

ba1f2a69fab2c93375777d444ede6164

АНУ-н Алабама мужийн иргэн 54 настай Рассел Жозеф Мейрс өөрийн овчарка үүлдрийн нохойтой хурьцал үйлдсэн хэргээр баривчлагдаад байна.

Мейрс хурьцал үйлдэж байхдаа нэгэн найз руугаа санамсаргүйгээр залгасан бөгөөд дуут мессежинд нь түүний хууль бус “гаж” үйлдэл бичигдэн үлдсэн байна.

Гэмт хэрэгтний мэдүүлснээр овчарка нохойтойгоо дөрвөн удаа хурьцсан гэв. Мөн түүнд чихуахуа үүлдрийн нохой байдаг бөгөөд ийм асуудал үүсгээгүй гэв.

Хэрэв амьтантай хурьцал үйлдсэн бол зохих ёсоор шийтгэх тухай шинэ хууль гарсан бөгөөд Мейрс тус хуулиар шийтгүүлсэн хоёр дахь хүн болж байна.

Түүний овчарка Franklin County Animal Control-н хамгаалалтанд байгаа аж. Шүүхээс гаргасан торгуулийн хэмжээ зургаан мянган долларыг төлсөн тохиолдолд тэрбээр ахин амьтдад ойртох эрхгүй болох юм.

Шинэ хуулиар анх шийтгүүлсэн хүн нь 39 настай Эдуард Медли хэмээх эрэгтэй байсан аж.

И.Мөнхцэнгэл

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих