Монгол улсын иргэд Японд 3 хүртэлх жил визгүй зорчино

25b99bd92b15f1583412a47d2f39a1a8_LЯпон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3  хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ олон удаагийн виз олгох шийдвэр гарчээ.

Үндэсний энгийн болон энгийн цахим паспорт эзэмшигчдэд хамаарах энэхүү шийдвэр нь энэ сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох юм. Энэ нь Япон Улс руу зорчих монгол жуулчдын тоог нэмэгдүүлэх, цаашлаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд харилцан зорчих явдлыг идэвхжүүлэхэд өндөр ач холбогдолтой хэмээн албаныхан үзэж байна.

Өнгөрөгч тавдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдож Япон улсад ажлын айлчлал хийх үеэр тус улсын Ерөнхий сайд Ш.Абэ энгийн паспорт эзэмшигч Монгол Улсын иргэдэд “Богино хугацааны олон удаагийн виз” олгох болсон тухай мэдэгдсэн билээ. Үүний дагуу Япон улсын Засгийн газар “Аялал жуулчлалыг дэмжин улс орноо хөгжүүлэх” бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас тавьж буй удаа дараагийн хүсэлтийг харгалзан, Япон улсын Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэн зөвшилцсөний дүнд Монгол Улс дахь Японы ЭСЯ-нд “Богино хугацааны олон удаагийн виз” олгож эхлэхээр боллоо.

Энэхүү олон удаагийн виз олгохдоо тодорхой нөхцөл шаардлага тавих ба виз мэдүүлэгч нь тус ЭСЯ-ны цахим хуудас (http://www.mn.emb-japan.go.jp/index.htm) – тай танилцаж, шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн виз мэдүүлэх хэрэгтэй аж.

“Богино хугацааны олон удаагийн виз”-ийн талаарх мэдээллийг энэ сарын 7-ны өдрөөс эхлэн тус ЭСЯ-ны цахим хуудаст байршуулах юм.


URL:

Сэтгэгдэл бичих