Дэлхийн зах зээлд алт, зэсийн ханш унасаар байна

7560558339a99d62original“Turqois hill resorces” компанийн хувьцаа Нью-Йорк болон Торонтогийн бирж дээр уналттай байна. Давхар бүртгэлтэй тус компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 3.8 хувиар унаж 3.2 ам.доллар дээр тогтсон бол Торонтогийн бирж дээр 4.2 канад долларт хүрчээ. Үүний улмаас хувьцааны ашиг 0.01 хувь болсон нь Блүүмбергийн шинжээчдийн урьдчилан тооцоолж байснаас даруй дөрөв дахин бага үзүүлэлт юм. Мөн алтны үнэ унаж байгаа нь нөлөөлсөн гэж эдийн засагчид үзэж байгаа. Учир нь, оны эхний нэгдүгээр сард 1320 ам.долларт хүрч байсан унц алтны ханш өнөөдөр 1052 ам.доллар болтлоо буурсан байна. Түүнээс гадна манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ олон улсын зах зээл дээр дөрөв орчим хувиар унаж, одоогоор Лондоны хөрөнгийн бирж дээр 5235 ам.долларын ханштай байгаа юм. – See more at: http://www.unen.mn/content/52745.shtml?alias=economy#sthash.HkaIZOXq.dpuf

URL:

Сэтгэгдэл бичих