Нэг настай охин жорлондоо унаж амиа алджээ

ufgyrfyudftЭцэг, эхчүүдийн хараа хяналтгүй байдлаас болж бага насны хүүхэд золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг нийслэлд гарлаа. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо, Орбитын 54 дүгээр гудамжны оршин суух нэг нас зургаан сартай эмэгтэй хүүхэд жорлондоо унаж амиа алдсан байна.

Охины цогцосыг  нийслэлийн Аврах ангийн алба хаагчид гаргаж аван цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ харж, хянаж байхыг НОБГ-аас анхааруулж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих