“Өсвөрийн шатарчдын Дэлхийн олимпиад 2015” Монголд болно

olloo_mn_1439168133_1cb4a285eb47639big“Өсвөрийн шатарчдын Дэлхийн олимпиад 2015” энэ сарын 19-29 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох юм. Энэхүү олимпиадад 16-аас доош насны өсвөрийн шатарчид багийн төрлөөр өрсөлддөг бөгөөд хүн төрөлхтөний оюуны спортын хаан гэгдэх шатрын олон улсын тэмцээнийг эх орондоо анх удаа зохион байгуулахаараа онцлог аж.

Тэмцээний бэлтгэл ажил хангагдсан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна. Тэмцээнд 20 орчим улсын 170 гаруй  тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Тухайлбал БНХАУ, Унгар, Энэтхэг, ОХУ, АНУ, Канад гээд дэлхийн топ түвшний том багууд оролцох юм байна.

Мөн энэ  үеэр дээрх улсын их мастерууд “Mongolia open”-д оролцохоор ирэх бөгөөд тэргүүн байр эзэлсэн тамирчин  зургаан сая төгрөгийн шагнал гардах  аж.


URL:

Сэтгэгдэл бичих