Угсраа автобусыг бямба гаригаас явуулна

32_e25e08416b2760f8b3513242774f732fbf83a123Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд угсраа автобусыг төв замаар явуулахаар болсон. Тэгвэл энэ сарын тавны өдрөөс 20 угсраа автобусыг Энхтайваны өргөн чөлөөгөөр явуулах талаар өнөөдөр албаныхан мэдээллээ. Одоогоор угсраа автобусыг явуулахад зориулж зам засварын ажлыг хийж байна. Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддоржийн хэлснээр зам засварын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

Угсраа автобусаар үйлчилж байгаа нь нэг маршруттай олон автобус төв замаар явж түгжрэл үүсгэдэг байдлыг зогсоох зорилготой билээ. Тиймээс Энхтайваны өргөн чөлөөгөөр явж буй автобусны маршрутыг богиносгохоор болжээ.

Автобусны маршрутыг шинэчилнэ

Энэ сарын 15-наас буюу ирэх бямба гаригаас автобусны зарим чиглэлд өөрчлөлт оруулж, богино рейсээр явуулахаар болжээ. Гэхдээ автобусны бүх чиглэлд өөрчлөлт оруулахгүй юм. Нийт чиглэлийн 30 хувьд өөрчлөлт оруулж, рейсийг богиносгохоор болсон байна. Шинэчилсэн маршрутыг тайлбарласан тараах материалыг автобусны буудал дээр иргэдэд тарааж өгөх юм. Иргэд тухайн материалаас автобусны чиглэлийн мэдээллээ авах талаар өнөөдөр нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Шинэчилсэн төлөвлөлтийн хүрээнд автобусны үндсэн 69 чиглэлд 900 гаруй тээврийн хэрэгслий


URL:

Сэтгэгдэл бичих