Өршөөлийн хууль батлагдлаа, 2000 хоригдол суллагдана

7623c40f0a61baabigӨршөөлийн тухай хуулийг УИХ өчигдөр хаалттай хэлэлцэж баталсан. Олны тэрдундаа төрөл бүрийн учир шалтгаанаар хоригдож байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд хүлээлт үүсгээд байсан хууль батлагдсанаар 2000 гаруй хоригдол суллагдана гэдгийг УИХ-ын гишүүн Д.Оюунбаатар саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн. Мөн хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулагдсанаар нийгмийн хүлээлт ч тайлагдав. Комиссыг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ахлах бөгөөд комиссын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Су.Батболд Ц.Оюунгэрэл нар багтсан.

Өршөөлийн хуульд давтан гэмт хэрэг үйлдсэн, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн ялтнууд хамаарахгүй. Мөн эмэгтэйчүүд, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээд хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бол хуульд хамрагдахаар тусгагдсан. Өөрөөр хэлбэл, хүндэвтэр гэмт хэрэгтэй хэрнээ гурван жил хүртэлх ялтай байвал суллагдана. Харин түүнээс дээш ялтай бол 50 хувийг нь чөлөөлөх юм.


URL:

Сэтгэгдэл бичих