Боловсрол өндөртэй ч мэдлэг нимгэнтэй хүн /онигоо/

c6c177fe-e5be-4685-a305-89983d4aa63dСүүлийн үед ийм нэгэн онигоо интернэтэд хит болж байна. Энэ онигоо нь бидний, тэр дундаа манай өнөөгийн төр, засгийн эрх мэдэлтнүүдийн дүр зургийг бодитоор илэрхийлэх мэт санагдаж байна. Тус онигоо: “Компаний захирал ихэд ууртай орж ирснээ, ажилчиддаа хандан:

-”Та нар тог тасарсан гээд ажил цалгардуулаад байх юм, гэтэл миний машины гэрэл асаж байна” хэмээн бухимдахад, шинээр орсон ажилтан хуучин ажилтнаасаа асууна:

-”Даргын машин тогоор ажилладаг юм уу”? гэхэд хуучин ажилтан:

-”Дуугүй бай, дарга ууртай байна гэснээ, Манай дарга гурван дээд сургууль төгссөн. Уг нь боловсрол өндөртэй хүн, гэхдээ жаахан мэдлэг нимгэнтэй л юм шиг байна лээ” гэв” гэж байгаа юм.

Манай улстөрийн хүрээний байдал эдүгээ яг л энэ онигоонд гардаг шиг үргэлжилж байгааг дахин сануулья.


URL:

Сэтгэгдэл бичих