Номгон хайрхандаа соёмбоо мөнхөлсөн хонгор нутгийн чуулган амжилттай боллоо

436cf7adfd594b8originalНАМЗХ-ны 1000 залуусын чуулга уулзалт Баянхонгор аймагт амжилттай болж өндөрлөлөө. Чуулганы эхний өдөр тус аймгийн 20 сумаас ирсэн 1200 гаруй залуус төв талбайдаа цуглан нээлтээ хийлээ. Чуулганы арга хэмжээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, дэд ерөнхийлөгч Э.Бат-Амгалан, Ч.Мэндбаяр, П.Батхүлэг, Г.Түвдэндорж, Удирдах зөвлөлийн гишүүн А.Баяр, Ц.Арилдийпүрэв нар оролцсон юм.  Үүний дараа Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Урт нарийн гэдэг байгалийн үзэсгэлэн газрын Зүүн салааны аманд чуулган үргэлжилсэн юм. Аймгийн хэмжээнд хамгийн их хүн амтай, дөрвөн түмэн сарлагтай, шашин номын олон дурсгалт сүм дугантай гэдгээрээ Эрдэнэцогт сум алдартай. Нутгийн уугуул иргэд төмөр сэрээ нуруунд нь хүрээгүй онгон дагшин газар нутгаараа үргэлж бахархаж явдаг аж. Чуулганы туршид НАМЗХ-ноос залуусын хөгжил оролцоо сэдвээр олон сонирхолтой сургалт, хөгжөөнт тоглоомыг залуусын дунд зохион байгууллаа. Сум сумаас төлөөлөл болон ирсэн залуус чуулганы үйл ажиллагаанд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байв. Жинст сумаас оролцсон Д.Энхтүвшин орон нутагт залууст хандсан үйл ажиллагаа цөөхөн болдог гэдгийг хэлж байсан. Чуулганаар дамжуулан  бусад сум, орон нутгийн залуустай найзалж нөхөрлөх боломж нээгдэж байгааг ч тэрбээр онцолж байлаа. Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл ажилчин зөгий шиг зүтгэдэг орон нутгийн залууст үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа цагийн үр бүтээлтэй өнгөрүүлж, урлагийн тоглолт үзэж, сургалт семинараар тархины цангаагаа тайлах  ийм арга хэмжээг олон давтамжтай зохион байгуулахыг хүсч  байлаа. Өдөр нь сургалт, хөгжөөнт тоглоом, спортын уралдаан тэмцээн болж, үдэш урлагийн тоглолтоор залуусыг доргиов. Урлагийн тоглолтод “Sync”, “Perfect”, “Гурван охин”, дуучин Бичүү, D 45 хамтлагийн дуучин Огиноо нар хүрэлцэн ирж, ая дуугаа өргөлөө. Залуус ч цоглог хөгжмийн аянд бүжиглэж,  тайзан дээр эгшиглэсэн дуу бүрийг хоолой нийлүүлэн түрж байсан юм. Энэ үдэш ажил үйлс, амжилт  бүтээлээрээ тэргүүлсэн залуусыг НАМЗХ-ноос “Алтан од”, нийгмийн ардчиллын төлөөх, сайн малчин зэрэг шагнал гардууллаа. Тодруулбал, “Алтан од” шагналаар Баянцагаан сумын Д.Баянжаргал, Заг сумын С.Туяацэцэг, Жаргалант сумын П.Баярсайхан нар энгэрээ мялаасан юм. Энэхүү чуулганыг угтан хонгор нутгийн залуус Номгон хайрхандаа төрийн соёмбоо мөнхөлсөн нь бас нэгэн чухал үйл явдал байлаа.

 

 

 

Ц.Анир


URL:

Нэр: check it out Огноо: 22 November 2019

I simply want to tell you that I am just beginner to blogging and seriously savored your website. Almost certainly I’m planning to bookmark your site . You really have impressive writings. Thanks a bunch for sharing with us your web page.

Нэр: amber apothecary bottles wholesale Огноо: 12 December 2019

amber apothecary bottles wholesale

vintage 40s open toe pumps shoes navy blue 9 aa leather anklemens leather dress boots full grain calfskin leather in cuoio 100 handmade handpainted italian shoes unique pieces made by artisanssale baby booties in woolchildrens birthday present custom b…

Нэр: German Frankenfield Огноо: 13 December 2019

There are incredibly a lot of details like this take into consideration. That’s a great point out talk about. I offer the thoughts above as general inspiration but clearly you will discover questions such as one you bring up the place that the most crucial thing will probably be in the honest good faith. I don?t know if guidelines have emerged about such things as that, but I am sure that your job is clearly known as a fair game. Both boys and girls have the impact of simply a moment’s pleasure, for the rest of their lives.

http://forum.sthmahmpthm.ac.id/profile.php?id=106013

Нэр: Katelynn Krutsch Огноо: 25 December 2019

Sup, this is fantastic guide. I absolutely enjoyed reading. However there are a lot of off topic comments. I seriously recommend you to delete or something like that. That’s only my estimation. All the best!

https://portalsdelok.ru/user/profile/182983

Сэтгэгдэл бичих