“РЭКЕТИР 2″ киноны жүжигчид маргааш Монголд ирнэ

0a2e99dba3daaae5617c8c4396ed8986.jpgКино сонирхогчид маань Руслан гэх нэрийг сонсоод андахгүй биз ээ. Анх 2007 онд дэлгэцнээ гарснаас хойш учир битүүлэг төгсгөлтэй энэхүү кино үзэгчдийн дунд янз бүрийн таамаглалаар дүүрэн үлдсэн. Саяныг үхсэн хэмээн бодох үзэгчид нилээдгүй байсан ч киноны үргэлжлэлд тэрээр амьд байсаар үргэлжлэх нь.

Фанатууддаа дуулгахад энэ сарын 20, 21-нд болох “Рэкетир 2″ киноны Монгол дахь нээлтэнд Рэкетир 1 киноны гол дүрийн жүжигчин Мурат Бисенбин /Руслан/ болон” “Рэкетир 2″  киноны гол дүрийн жүжигчин Саят Исембаев /Саян/, Сатай фильмийн гүйцэтгэх захирал Анна Чакиртова нар урилгаар оролцохоор болжээ.

Тэд маргааш өглөө Чинги Хаан нисэх онгоцны буудалд газардах юм байна. Киноны нээлт Өргөө кино театр болон Гэгээнтэн энтертайнмент төвд болно.

Дашрамд дуулгахад 3-р хорооллын Өргөө кино театрын гадна талбай дахь нээлтийн шоуны үеэр киноны шинэ Soundtrack-г Рэппер GEE анх удаа тайзнаа дуулж олны хүртээл болгох юм.


URL:

Сэтгэгдэл бичих