АН Н.Энхбаяртай тохирч чадах уу

653701155d575f93bb5211УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр сайдын нарын асуудлаар хуралдсан. Гэвч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байгаа юм байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Гарамгайбаатар “сайд нарын асуудлаар нэгдсэн шийдэлд хүрээгүй байна. Аль намд ямар яам өгөхөө шийдээгүй байгаа” хэмээн мэдэгдсэн юм.

Хуралдааны дараагаар сайд нарын асуудлаар АН, “Шударга ёс” эвсэлийн хамтарсан ажлын хэсэг УИХ-ын даргын өрөөнд хуралдаж байна. Тодруулбал, “Шударга ёс” эвслийн дарга Н.Энхбаяр, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар хуралдаж байгаа юм. Хэрэв АН “Шударга ёс” эвсэлтэй тохирч чадвал сайд нарын асуудлыг өнөөдөр өргөн барих юм байна. Сайд нарын нэрийг өнөөдөртөө багтаж өргөн баривал ээлжит бус чуулган ирэх даваа гарагт хуралдах юм. Тус хуралдаанаар Ерөнхийлөгчийн Өршөөлийн тухай хуульд тавьсан хоригийн асуудал болон зургаан яамны сайд нарын асуудлыг хэлэлцэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих