Мэргэжлийн боксын халз тулаан болно

144012179755d683c532696Энэ сарын 23-нд буюу ням гаригт Буят-Ухаа спорт цогцолборт монголын мэргэжлийн боксчин Г.Баяртогтох, солонгосын мэргэжлийн боксчин Ан Жи Хёнтай халз тулаан хийнэ. Хагас хүнд жинд хүч үзэх хоёр тамирчны тулаан найман үе явагдах бөгөөд Г.Баяртогтох “Би өрсөлдөгчөө эхний раундад хүнд цохлтоор дуусгана гэдэгтээ итгэлтэй байна. Анх удаа нутгийнхаа ринген дээр гаднын тамирчинтай хүч үзэх боломж олдлоо. Тиймээс хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг алдалгүй бэлтгэлээ сайн хийж, хүнгд цохилтоор ялалт байгуулна” хэмээсэн. Харин өчигдөр Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсан солонгосын боксчин Ан Жи Хён “Г.Баяртогтох бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй. Би тийм ч амархан буугаад өгчих хүн биш. Түүнийг би нутаг нэгтнүүдийнх нь өмнө хүнд цохилтоор буулгаж авна” гэсэн юм. Тулааны спорт сонирхогчдын хүсэн хүлээж буй эл тулаан энэ сарын 23-ны 16.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт болно.


URL:

Сэтгэгдэл бичих