Шадар сайдын марафонд З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар тунажээ

475904155d68c1d3d1ae51УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдын өрөөнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хоёр ч удаа уулзалт хийж МАН-ын огцорсон зургаан сайдын суудлыг гурав, гурваар нь хувааж авах тохиролцоонд хүрсэн гэнэ. Тодруулбал, Ардчилсан намаас Сангийн сайд, Зам тээвэрийн сайд, Хөдөлмөрийн сайдыг томилох бол, “Шударга ёс” эвсэл Шадар сайд, Барилга хот байгуулалтын сайд, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын сайдад тус тус нэр дэвшүүлнэ  гэж  тохиролцжээ. Ийнхүү ерөнхий шийдэлд  хүрсний дараа АН-ын бүлэг өчигдөр хаалттай хуралдаж, сайдад нэр дэвшигчдийнхээ талаар ярилцсан байна.

Шударга ёс эвсэл оногдсонд  3 суудлын хоёрыг нь МАХН, нэгийг нь МҮАН авахаар болсон гэнэ. МҮАН –аас Шадар сайдын суудлыг авч  Н.Батцэрэгийг дэвшүүлэхээр зүтгүүлжээ. Мэдээж МАХН-ынхан “май” гээд найр тавьчихгүй, хүлээн зөвшөөрөөгүй байна. Удтал маргалдсны эцэст МАХН Шадар сайд, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалыг яамыг авахаар болжээ.

МАХН-ынhgy  өчигдөр орой болтол хуралдсан байна. АН-ын зүгээс гаднаас биш  парламентын гишүүн, бүлэг дотроосоо сайдад нэр дэвшүүл, гэхдээ  байнгын хороо, дэд дарга гэсэн ямар нэгэн албан тушаалын сэтэргүй, “сул” гишүүдээсээ сонго гэсэн болзол тавьжээ.

Тийм учраас МАХН-ын бүлэг   парламентын 7 гишүүнээсээ хоёрыг нь сайдад нэр дэвшүүлэхээр болсон байна. Л.Цог УИХ-ын дэд дарга, Ц.Цолмон Батлах хамгаалахын сайд, О.Баасанхүү байнгын хорооны дарга. Тэгэхээр Д.Тэрбишдагва, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Ч.Улаан дөрвийн нэр тунажээ. Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Улаан “Би Шийдлийн засагт орохгүй” гэсэн байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд үзэглэсэн луйврын гэрээгээ сайжруулна гэсэн амлалт өгөхгүй бол танхимд нь багтаж ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлсэн гэнэ. Туршлагатай, тулхтай  хоёр нь татгалзчихвал УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар хоёрын аль нэг нь Шадар сайд болж нөгөөх нь БОНХАЖ-ын сайдын суудалд суух нь. Ямартай ч өчигдөр МАХН-ынхан хэнийг Шадар сайд болгохоо шийдэж чадалгүй, маргалдсаар хурал тарсан байна. Өнөөдөр зөвшилцөл нь үргэлжлэх ажээ.

Гэхдээ хэнийгээ сайд болгох вэ гэдгээ  аль, аль  нам нь тохирч чадахгүй байгаа аж.  З.Энхболд, Ч.Сайханбилэг, Н.Энхбаяр гурав уулзалт хийсний дараа Ерөнхийлөгчтэй, Ерөнхий сайд биечлэн уулзсан гэж улс төрийн хүрээнийхэн ярьцгааж байна.


URL:

Нэр: Jeri Dobrynski Огноо: 12 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.