Рэппер Gee мал дээр гарчээ

11224021_957236574299590_4375372024513272836_n695013941201508210829Хурц үгтэй дуу, шийдэмгий яриагаараа залуусын хүндэтгэлийг олж чадсан рэппер Жий буюу Т.Мөнх-Эрдэнэ өнөөдөр хэдийн Хип-Хоп сонирхогч залуусын шүтээн болсон.

Тэрбээр ихэнхдээ өсөж торнисон гэр хороолол дахь амьдралыг өөрийн уран бүтээлдээ тусган, хэнээс ч айж эмээлгүй хараал зүхлийг дуундаа багтаасан нь түүнийг өнөөдрийн амжилтанд хүргэсэн.

Рэппер залуу маань сүүлийн үед бие бялдартаа ихээр анхаарч фитнесс клубт явж эхэлсэн бөгөөд хэсэг нөхдийн хамт “Enthusiasts” нэртэй фитнесс клубээ нээгээд амжсан. Мөн хөдөө орон нутгаар аялах хоббитой тэрбээр өөрийн цахим хаягаараа дамжуулан хаана явж байгаагаа нэг бүрчлэн тоочдог.

Gee хамгийн сүүлд адуун сүргийн дунд зогсож буй зурагаа цахим ертөнцийн найзуудтайгаа хуваалцахад сонсогч фенүүд нь түүнийг “Мал дээр гарчаа юу даа” хэмээн шоглоод амжжээ.

А.Док

PHOTONEWS.MN


URL:

Сэтгэгдэл бичих