Монголчууд ой тогтоолтоор Азидаа “Даам”

144030293755d947598da84Энэ амралтын өдрүүдэд үргэлжилж байгаа Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож байна. Тус тэмцээн нь харааны болон сонсголын нийт 10 төрлөөр явагдаж байгаа бөгөөд 100 тамирчин оролцож байгаа билээ.

Өчигдөр явагдсан 5 төрлийн дараах байдлаар манайх 5 алт, 9 мөнгө, 5 хүрэл медалийн болзол хангаж нийт 19 медаль хүртээд байна. Өнөөдөр тэмцээний үлдсэн 5 төрөл явагдана.

Дашрамд дурдахад тэмцээний 2 дахь төрөл “Хоёртын тоолол” буюу 30 минутанд аль болох олон цифр тогтоон алдаагүй санах төрөлд бараг эхний 9 байрыг манай тамирчид эзэллээ.

Энэ төрөлд ОУ-ын Мастер 16 настай Э.Пүрэвжав өсвөрийн насанд Дэлхийн Рекордыг шинэчлэн тогтоосон буюу урьд өмнө нь Их Мастер Б.Намуунтуулын 2970 цифр цээжилж алдаагүй санасан амжилтыг эвдэж 3105 цифр болголоо.

Нийт тамирчиддаа өнөөдрийн төрлүүдэд нь амжилт хүсье!

2015.08.23

Khatanbaatar Khandsuren


URL:

Сэтгэгдэл бичих