Балбын эрх баригчид уулчдыг Эверестэд гарахыг зөвшөөрчээ

164510-19062015-1434687998-21412716-nepal-updateБалбын эрх баригчид 9000 орчим хүн амиа алдаж, 22 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн аймшигт газар хөдлөлтийн дараа жуулчид болон уулчдад Эверестэд дахин авирахыг зөвшөөрсөн байна.

Энэхүү газар хөдлөлтийн дараа Эверестэд авирах анхны хүн нь Японы ууланд авирагч Нобуказу Курики болжээ. Түүнд Аялал жуулчлалын сайд Крипасур Шерпа авирах зөвшөөрлийг биечлэн өгсөн байна.

Эверестийн оргилд тав дахь удаагаа авирах гэж буй Курики “Миний гол зорилго бол газар хөдлөлтийн дараа ч гэсэн уулчид, аялагчдын хувьд Балба аюулгүй гэдгийг харуулах юм” хэмээн ярьжээ.
П.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих