Г.Сарангэрэл “сайн ах” -тай холбоотой асуудлаа ний нуугүй ярих нь

d194cca7cd059924c78116b2dcd92f27Өнгөрсөн онд хар тамхины хэргээр шалгагдаж байсан дөрвөн бүсгүйн нэгний утсыг шалгахад Хуульзүйн сайд Х.Тэмүүжин рүү маш олон удаа залгасан, түүн рүү мессеж бичдэг болсон нь тодорхой болсон тухай мэдээлэл гарч  байсан билээ. Үүнээс л анх “сайн ах”-ын үлгэр эхэлсэн билээ.

2014 оны турш олны ярилцах гол сэдэв болж байсан энэ хэрэг Х.Тэмүүжин сайдын сэнтийгээс унаж, Г.Сарангэрэл аавын хаалга татсанаар өндөрлөсөн билээ.

Тухайн үед энэ хэргийн ачаар өөрсдийгөө багагүй рекламдаад авсан хүмүүс ч цөөнгүй бий.

Харин аль хэдийн олны анхаарлыг татахаа больсон энэ хэргийн гол дүр Г.Сарангэрэл ирэх сарын 5-нд “Үнэн худлын дэнс” нэвтрүүлэгт орж, “сайн ах” Х.Тэмүүжин болон өөрийнхөө талаар ний нуугүй ярих гэнэ.


PHOTONEWS.MN


URL:

Сэтгэгдэл бичих