АН: Нэгдүгээрт фракци, хоёрдугаарт улс орон

144046223155dbb59728a3eСүх далайтал үхэр амар гэдэг шиг эрх баригчид эх орноо дампууртал чих амар сууж байна. Эрх мэдлийн төлөө ёстой эрх дураараа авирлаж байна.

Ажил явуулдахгүй хойш нь чангаагч гэх “сэтэр” зүүн байж “хөөсөн” МАН-ын зургаан сайдын суудал эзгүйрээд бараг 20 гаруй хонолоо. Ерөнхий сайд намынхаа сайд нараар эзгүй сайдуудын ажлыг хийлгэж үүргийг нь гүйцэтгүүлж байна. Сайд нараа сайн ажилласан учраас “хөөсөн” тохиолдол Монгол төрийн түүхэнд гэлтгүй дэлхийн түүхэнд бараг анх удаа гарсан байх.

Тэрхүү улс төрийн шийдвэрээс болж сайдаасаа авахуулаад маш олон жирийн албан хаагч ажилгүй, амьдралгүй болж хоцорлоо. Элгээрээ хэвтэх дөхсөн эдийн засгааас бас дахин гэнэт халагдсаны мөнгө, төгрөг татагдана. Эдийнг засаг улам л доройтоно. Харин үүрэг гүйцэтгэгчид нь  С.Эрдэнээс эхлэн төрийн албан хаагчдыг үндэслэлгүй хальж сольж байна. Улсаа нурааж, төрөөрөө тоглохын “жаргал”-ыг энэ хэдэн жилд нүдээрээ үзэж сууна. Нүгэл байгаа даа.

Гэвч эрх баригчид сайд нарыг огцруулснаас хойш одоо болтол шинэ хүмүүсийнхээ нэрсийг гаргаж чадсангүй. АН-ынхан шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг зангаа хэзээ ч тавихгүй нь. Фракци бүлэглэлдээ баригдаж шинэ сайдуудын нэрсийг тодруулж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Тэд гол чиг үүргийн яамдыг гол фракциуд болох МоАХ, МҮДН, Шонхорт өгсөн. Харин тэдгээр нь хэнийгээ томилохоо мэдэхгүй самгардаж явна.

Бүлгээс МоАХ-ын Л.Эрдэнэчимэг гишүүнийг Зам тээврийн сайдад, Шонхорыг Г.Баярсайханыг Хөдөлмөрийн сайдад, Сангийн сайдад МҮДН-ын Н.Батбаяр нарыг нэр дэвшүүлсэн ч танхимын тэргүүн болох Ерөнхий сайд дээрх эрхмүүдийг “голчихсон”. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт хуралдсан бүлгийн хурал дээр эдгээр хүмүүсийг өргөн барих гэсэн юм. Ингээд намын дарга болон Ерөнхий сайдын хооронд хэнийг сайдад томилох тухай яриа өрнөж сүүлдээ хагаралдааны байдалд ч хүрсэн гэж эх сурвалжууд мэдэгдэж байгаа юм.

Ямартаа ч өнөөдөр тэд сайдгүй яамыг бараг бүтэн сар явууллаа. Нөгөө ажил хийхгүй байна. Намын бодлого хэрэгжүүлээд засгийн ажил явуулахгүй байгаа МАН-ыг засгаа хөөнөө гээд байсан. Өнөөдөр тэд харин өөрсдөө олны өмнө “шившиг” болж байна. Сайд хийхээр бэлтгэгдсэн боловсон хүчин үнэндээ тэдэнд алга гэдэг нь харагдлаа. С.Одонтуяа, Ц.Баярсайхан, Р.Амаржаргал гурав Сангийн сайд хийхгүй гэсэн. Арга ч үгүй биз. Ангалын ирмэг дээр улалзаж буй улаан гал руу гүйж орох тэнэг гэж хаана байх вэ дээ.

Тэгвэл тэр “гал” руу орохыг хүсэгчид, сайдад “дурлагчид” л АН-аар дүүрэн байна. Тэд сандал ширээний асуудлаа цэгцэлж, олдсон жоохон бялуугаа тэнцүүхэн хуваачих гэж их л үзэж байна.

Эвслийнхэн АН-ыг сүрдүүлж байгаад гурван суудал авсан. Түүндээ УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Н.Батцэрэг, Ц.Оюунбаатар гурвыг нэр дэвшүүлнэ гэдгээ албан бусаар мэдэгдээд байгаа.

Тэгвэл өчигдөр Ерөнхий сайдын зөвлөх мэдээлэл хийхдээ “Ойрын өдрүүдэд ээлжилт бус чуулган зарласан ч Ерөнхий сайдын зүгээс шинэ сайдын нарын нэрсийг өргөн барих боломжгүй. Тиймээс ирэх аравдугаар сарын 1-н буюу намрын ээлжит чуулган зарлагдах үед сайд нарын нэрийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Ингэснээр сайдгүй яамдын ажил цалгардсан зүйл байхгүй. Үүрэг гүйцэтгэгчид нь шинэ сайдуудыг томилогдтол ажлыг нь гүйцэтгээд явах боломжтой” гэв.

Үдээс хойш АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдсан. АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар өнөөдөр улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн ч тодорхой зүйл шийдэж чадалгүй тарлаа.

Эрх баригч хүчний хувьд сайд нарын асуудлыг нэг тийш болгож, Засгийн газрыг бүрэн бүтэн болгох шаардлага байгаа ч АН доторх фракциуд нэгдсэн ойлголцолд хүрч чадахгүй байгаагаас хойшлуулахаас аргагүй болсныг энэ удаагийн хурлаар мөн хүлээн зөвшөөрсөн.

Ингэснээр ээлжит бус чуулган зарлагдахгүй. Учир нь АН сайдын суудлаа фракциуддаа хувааж өгч чадахгүй байна. Хэдхэн фракциудаас болж улс орны эрх ашиг уландаа гишгэгдэж гүйцлээ. Төрийн алба зогсолтгүй үргэлжлэх ёстой атал хэн нэгэн дарга цэргийн эрх ашгаас болж түр зогсох нь. Намар цаг ирж байна. Тариа буудай, халуун дулаанаас эхлүүлээд ажил ч оволзоно доо.

Г.Ган

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих