Германы эзгүй уурхайгаас үлэг гүрвэлийн мөр илэрчээ

Германы Доор Саксон мужийн эрдэмтэд эзэнгүй ил уурхайг ухах үедээ үлэг гүрвэлийн мөр илрүүлсэн байна. Тэд үүнийг 145 сая жилийн настай хэмээн таамаглаж байна. Манай эриний өмнөх үеийн тасралтгүй үргэлжилсэн 90 орчим мөр нь Зауропод хэмээх үлэг гүрвэлийн мөр байж болзошгүй байна.

1f9d1b73402cdc87d9384f12a9386274Зауропод нь урт хүзүүтэй, урт сүүлтэй аварга том үлэг гүрвэл юм. Археологичдын ахлагч Бенъямин Энглич реитерс агентлагт яриа өгч, “Гайхмаар урт мөр байсан” хэмээн хэлсэн байна. Шинжээч нар энэхүү мөр нь 65 сая жилийн өмнө мөхөж үгүй болсон үлэг гүрвэлийн талаарх судалгаанд хувь нэмэр оруулна хэмээн итгэж байна. 2009 онд сайн дурын хайгуулчид Францын Юра бүсээс 2 метрийн диаметртэй хамгийн том үлэг гүрвэлийн мөрийг илрүүлж байсан.


URL:

Сэтгэгдэл бичих