У.Цасжин охин “London short film awards”-д өрсөлдөж байна

Олон улсын нэр хүндтэй наадам болох “London short film awards”-д монгол залуус амжилттай оролцжээ. Тус наадамд  “Aurora” филм найруулагч Б.Чингүүн “A Family Portrait” хэмээх богино хэмжээний киногоороо оролцсон бөгөөд 100 гаруй бүтээлээс шалгарсан байна. Үүнээс гадна эмэгтэй гол дүрийн номинацид У.Цасжин охин нэр дэвшжээ.  Энэхүү У.Цасжин линкээр орж саналаа өгөөрэй.

66425a22984613c4f6a47aa2580aced4Тус кинонд У.Цасжин охин  Ононгийн дүрийг бүтээсэн бөгөөд энэ дүрээрээ дамжуулан гэр бүлийн хүчирхийлэлээс болж хүүхэд багачууд хэрхэн сэтгэлийн дарамттай амьдарч байгааг харуулсан байна.

11 настай У.Цасжин охин өмнө нь найруулагч Б.Чингүүний “Миний сарнай” богино хэмжээний кино, “Х түц” продакшны “Сэрүүн хасын нууц” драмын жүжигт эмгэнэлт хувь тавилан бүхий бяцхан охины дүрийг бүтээж байсан төдийгүй бид бүхний сайн мэдэх “Хөгжилтэй гэр бүл” кинонд тоглосон юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.