Монголбанк 8.6 сая ам.доллар худалдав

2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1984.55-1989.10 төгрөгийн ханшаар 12.6 сая ам.доллар худалдан авах, 306.70-309.10 төгрөгийн ханшаар 38.7 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 8.6 сая ам.долларыг 1987.00 төгрөгийн хаалтын ханшаар, 24.2 сая юанийг 308.00 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлэв.
olloo_mn_1440551955_mglbank
Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 59.1 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 5.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.


URL:

Сэтгэгдэл бичих