Монгол руу хууль бусаар 15 тэрбум вон шилжүүлсэн хэрэг гарчээ

144054694155dd007d49dd9Өмнөд Солонгос улсын цагдаагийн байгууллагаас Сөүлийн Түндэмүнд байрлах Монголтаунд байрладаг нэгэн каргод нэгжлэг хийжээ. Ямар учраас нэгжлэг хийгдсэн нь тодорхой бус байгаа ч 15 тэрбум вон монгол руу шилжүүлсэн гэнэ. Энэхүү мөнгө нь хууль ёсных уу гэдэг тэдний анхааралыг татсан бололтой.

Өмнөд Солонгосын валютын хуулиар банк бус байгууллагаар гадаад руу мөнгө шилжүүлэг хийхийг хориглодог. Зөрчсөн тохиолдолд 30 сая хүртэлх воноор торгох хуультай бөгөөд манай улсын иргэд каргоггоор мөнгө шилжүүлэх явдал түгээмэл байдаг билээ.

Сүүлийн хэдээн өдрүүдэд монголчуудыг тойрсон хэл ам тасрахгүй байгаа юм. Эгч дүү хоёр хулгай хийсэн, таван залуу дугуй хулгайлсан гэх мэт. Харин энэхүү хууль бус мөнгөн шилжүүлэг мөрөөрөө ажлаа хийж явсан хэдэн хүний сарын цалинг хохироосон бол. Энэ талаар эргэж мэдээлэх болно

Ч.Амар


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.