Гольфийн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн зохиогджээ

6d1a56197cacad250e73c51c04799473_LMонголын гольфийн холбоо, “Очир” ХХК-тай хамтран Монголын гольфийн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 22-нд  зохион байгуулжээ.

Тэмцээний эцсийн дүнгээр, 83 цохилт гүйцэтгэсэн амжилтаар Л.Дорж түрүүлэн хоёр дахь удаагаа улсын аварга болсон бол хоёрдугаар байранд 86 цохилтоор Н. Цогтоо удаалсан байна. Харин тэмцээний хамгийн ахмад тамирчин Д. Амарсайхан 90 цохилт гүйцэтгэсэн амжилтаар гуравдугаар байранд оржээ.

Мөн тэмцээний “Handicap”-ын төрөлд өрсөлдсөн тамирчдаас С.Хөдөлмөр, Д.Жаргалсайхан, Ч.Ганболд нар эхний 3 байрыг эзэлсэн байна.

Түүнчлэн “Nearest” буюу туганд хамгийн ойр буулгасан тамирчнаар Ц. Сэдваанчиг /2.45 м/ шалгарсан бол “Longest” буюу хамгийн хол цохисон тамирчнаар Л. Дорж /225 м/ нар шалгарчээ.

П.ЭНХ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.