Далай ламтай БНХАУ-ын засгийн газар хэлэлцээ хийхгүй

NYT2009052710185153CСаяхан БНХАУ-ын дарга Си Зиньпин засгийн газрынхаа Түвдийн талаарх бодлогын талаар товч танилцуулсан байна.

Энэхүү бодлогод эдийн засгийн хөгжлийг хөхүүлэн дэмжих, ард иргэдийн аж амьдарлыг сайжруулах, салан тусгаарлагчидтай хатуу тэмцэх зэргийг тусгажээ.

Тэрбээр “Хилийн бүсүүдийн хяналт шалгалтыг сайжруулж, Түвдийн байдлыг тогтвортой болгох нь манай улсын засгийн газрын гол зорилтуудын нэг” гэж онцлон тэмдэглэжээ.

Тус улсын Засгийн газар Түвд болон түвдүүд амьдардаг дөрвөн мужид санхүүгийн тусламж болоод бусад дэмжлэг туслалцааг цаашид ч үзүүлэх бөгөөд улсаа илүү хараат бус болгохыг хүсч буй Далай ламтай БНХАУ-ын засгийн газрын албаны хүмүүс хэлэлцээ хийхгүй гэж мэдэгджээ.

П.БААТАР


URL:

Сэтгэгдэл бичих