Ланд унасан согтуу жолооч осол гаргажээ

527-14406398659259Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өнгөрсөн мягмар гарагт нийт 361 дуудлага мэдээ, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 262 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 10 бүртгэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтжээ.
Зам тээврийн осолд сургуулийн насны гурав, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд холбогдсон жолооч дөрөв, явган зорчигч хоёр, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн уулзварт Ландкрузер маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Сонота маркийн авто машинтай мөргөлдөж, 27 настай эрэгтэй Д гэмтсэн байна. Тиймээс жолоо барьж байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байхын ЗЦГ-аас анхааруулж байна.
Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих