Хууль зөрчсөн албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулжээ

144064648255de8552a8bf7Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн шаардлагын дагуу Архивын ерөнхий газрын дарга И.Саруул, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Цэцэгсайхан нараас хууль зөрчсөн буруутай албан тушаалтнуудад арга хэмжээ авсан талаар хариу ирүүллээ.

Тухайлбал хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан Архивын ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Энхцэцэг, 2013 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаагүй Мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Долгормаа нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг дарга Б.Наранцэцэг, ИТХ-ын төлөөлөгч П.Мягмарсүрэн, Н.Батсайхан нарын ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийг тус сумын ИТХ-аар хэлэлцээд дээрх нэр бүхий албан тушаалтнуудад сануулах арга хэмжээ авсан байна.

Цаашид авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд үнэн зөв бүртгүүлэх, аливаа шийдвэр гаргах бүртээ ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаарх мэдэгдэл, тайлбараа гаргаж байхыг дээрх хоёр байгууллагын нийт албан тушаалтнуудад анхааруулжээ.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих