Өрхийн тэргүүнээр нь улс төрийн намуудыг шинжвэл

25779fb1bfc211240b82122ba39e7ce5
Парламентын сонгууль хаяанд ирсэнтэй холбогдуулан ирэх намрын чуулганаар Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа. Энэ бол сонгууль дөхөхөөр НАМ гэдэг сэдэв мода болдгийн нэг илрэл юм.
Тэгвэл 2016 оны сонгуульд хүчтэй өрсөлдөх намуудын тухай харьцуулалтыг цуврал хэлбэрээр хүргье. Өөдлөх айл үүд хаалганаасаа гэдэг шиг лидерүүдийн тухай мэдээллээр энэхүү цувралаа эхлүүлж байна.  Айлыг өрхийн тэргүүнээр нь шинждэг шиг улс төрийн намуудыг ч бас лидерүүдээр нь шинжиж, харьцуулах боломжтой.
МАН-ын дарга М.Энхболд
Монголын улс төрийн тогоонд олон жил чанагдсан туршлагатай улс төрч. Хотын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын Дэд дарга, Намын дарга зэрэг албан тушаалуудаас нь түүнийг улс төрд хэр гүн орсныг харж болно.
Монгол Улсын гавьяат багш Миеэгомбо гуйагболовсролын салбарынхан андахгүй. Харин хүүгийнх нь боловсролын хувьд М.Энхболд Нийслэлийн нэгдүгээр дунд сургууль болон МУИС-ийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.
Улс төрд ил тоглолт хийдэггүй хамгийн буурьтай хүнээр түүнийг нэрлэж болно. Улс төрд чимээгүй ялагч хэмээгддэг М.Энхболд бол яах аргагүй МАН доторх дарга царайтнууд дундаас хамгийн шазуурт нэгэн юм.
Тэр нам дотроо “Хотын” гэх фракцтай. МАН-ын хамгийн хүчтэй фракц гэдэг нь 27-р Их хурлаар харагдсан.
Нийгмийн сүлжээнд идэвхи муу. Твиттерт 22 мянган дагагчтай боловч зөвхөн мэндчилгээ л дэвшүүлдэг.
Хотын дарга хийх үеэсээ “Газрын наймаачин” гэдэг хочтой болсон. Морь уях, цуглуулах, худалдаж авах хоббитой.
Гэр бүлтэй зүйрлэвэл: Хөрөнгө мөнгө сайтай, баян чинээлэг бас ахимаг насны гэр бүл. Үр хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээх дургүйгээс гадна шийдвэрээ зөвхөн гэр бүл дотроо л гаргадаг. Хэт албаны бас нууцлаг учраас гэр бүлийн уур амьсгал хүйтэн хөндий. Тиймээс өрхийн орлогыг чухалчилдаг.
АН-ын дарга З.Энхболд 
МАН-ын даргатай харьцуулахад 158-хан см өндөртэй ч улс төрд “өндөр” нуруутай нэгэн.
Боловсролын хувьд Сэлэнгэ аймгийн 10 жилийн дунд сургууль, ЗХУ-ын Уралын Политехникийн Дээд Сургуулийг Автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр төгссөн. АНУ-ын Денверийн Их Сургуульд ОУ-ын Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Мөн  МУИС-ийг эрх зүйчээр төгсчээ.
Нам дотроо хамгийн заргач, хэрүүлч гишүүн гэдэг нэртэй. НАМЗХ-ны дарга асан Л.Оюун-Эрдэнийг баривчлуулж байсан түүхтэй. Харин хэдхэн сарын өмнө МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатарыг шүүхэд өгч, уучлал гуйлгуулсан. Мөн тус телевизийн өнөөгийн дарга Ц.Оюундарьтай эфир булаацалдсан. Тавантолгойн асуудлаар М.Энхсайхан, Ц.Баярцогт зэрэг намынхаа нөхөдтэй үзэлцэж байна.
З.Энхболд АН-ын даргаар жинхлэгдээгүй байна. Жинхлэх оролдлого хийхгүй байгаа нь нам дээрээ дэмжлэггүйнх гэж хүмүүс ярьдаг.
Тэрбээр амьдралдаа 2 удаа Төрийн өмчийн хорооны даргаар ажиллахдаа улсын томоохон үйлдвэрүүдийг өөрийн намын журмын нөхдүүддээ бараг үнэгүй шахам хувьчилж өгсөн  хэмээн саарал ордныхон буруутгадаг.
АН доторх “Шонхор” фракц түүнийх. 2012 онд байгуулагдсан Шонхорууд энэ жил Н.Алтанхуягийг Засгийн газартай нь унагахад голлон тоглолт хийсэн.
Нийгмийн сүлжээнд идэвхитэй. 100 мянган дагагчтай твиттердээ улс төрийн чухал шийдвэрүүдээ хуваалцдаг.
Хоббины хувьд техник, технологитой холбоотой бүхий л зүйлийг сонирхдог.
Гэр бүлтэй зүйрлэвэл:Баян чинээлэг, дутах юмгүй хижээл насны гэр бүл хэдий ч байнга хэрүүл гардаг хэцүү айл. Аз жаргалтай гэрлэлт байсан ч эд хөрөнгөө булаацалдсанаас болоод эхнэр, хүүхдүүдтэйгээ таардаггүй. Үүнийгээ хөршөөсөө нууцлахыг хүсдэг ч өөрийн эрхгүй хэрэлдэх чимээ нь сонсогддог.
МАХН-ын дарга Н.Энхбаяр 
Урт шар дээлт хочтой энэ малигар шар эрхмийг одоо ямар төрхтэй болсныг та бүхэн мэднэ. УИХ-ын гишүүнээс Засгийн газрын сайд, Намын дарга, УИх-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн суудлалд заларснаас нь Намбар гуайн хүүг улс төрд хэр нөлөөтэйг батална.
Боловсролын тухайд 23-р сургуульд сурч төгсөөд 1975-1980 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг Утга зохиолын ажилтан, орчуулагч мэргэжлээр дүүргэсэн. 1985-1986 онд Их Британийн Лийдсийн их сургуулийг англи хэл, утга зохиолийн чиглэлээр төгссөн. Утга зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй. Дунд сургуульд байхдаа түвд хэл бичиг судалсан.
Өдгөө БНСУ-д байгаа Н.Энхбаярыг намаа МАХН, МАН болгон хувааж, намынхантайгаа хагаралдсаныг улс төрийн том алдаануудын нэг үздэг. Нам хуваагдсанаас хойш түүний улс төрийн сүлд хийморь унасан гэж судлаачид ярьдаг. 2012 онд түүнийг АТГ-аас баривчилж, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр буруутгасан ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлсэн.
Хилийн чанадаас намаа удирдаж, хааяадаа намын дотны гишүүдээ дуудан уулздаг Н.Энхбаярыг ирэх сонгуулиар улс төрийн өрсөлдөгчдөөсөө өшөө авах томоохон төлөвлөгөөтэй орж ирнэ гэсэн хүлээлт бий.
Ууланд авирах хоббитой Н.Энхбаяр нийгмийн сүлжээнд ил  байдаггүй.
Гэр бүлтэй зүйрлэвэл: Олон жил ханилсан ханиа хаяж, залуухан эхнэр авахдаа хүүхдүүдээ ч мөн хувааж авчээ. Харьд хөдөлмөрлөж байгаа ч гэр бүлтэйгээ байнга холбоотой байдаг нь 2 дахь эхнэр түүний гэр бүлийн карьерийн сүүлчийнх гэдгийг ойлгосныг илтгэнэ. Эхнэрээсээ салахаас өмнө царай зүс сайтай ханагар залуу байсан ч одоо ядарсан нэгэн шиг харагддаг. Гэсэн хэдий ч гэр бүлдээ үнэнч нэрийг ашиглаад их юм хийхийг бодож яваа хүн.
ХҮН-ын дарга С.Боргил 
Намынхаа их хурлаар үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөө дахин боловсруулж намаа шинэчилсэн  С.Боргил улс төрд туршлага багаатай нэгэн. Гэхдээ тэрээр улс төрийн туршлага сонин биш гэсэн байр суурьтай хүн. С.Боргил “Монгол Улсад улстөрийн туршлага гэхээсээ илүү салбар салбарын мэргэжилтнүүдийн туршлага, мэдлэг хэрэгтэй. Улстөрийн туршлага гэж юу байдгийг би үнэндээ сайн мэдэхгүй” хэмээн ярьдаг.
С.Боргилын аав Ж.Сүрэнхүү нь геологийн салбарт өрөмдөгчөөр олон жил ажиллаж 32 насандаа Хөдөлмөрийн баатар болж байсан нэгэн аж. Бараг эх орны өнцөг булан бүрт геологичид, цэргийнхэн тушаалаар томилогдон ажилладаг байснаас үүдэн С.Боргилын бага нас хөдөө өнгөрч, бүүр сүүлд л Дорнод аймаг руу нүүж төв газар бараадсан.
Боловсролын тухайд С.Боргил өндрөөр үнэлэгддэг нэгэн. 1991 онд МУИС-ийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн тэрээр  АНУ-ын Колорадогийн Их сургуульдЭдийн засгийн ухааны магистр хамгаалсан. Одоогоор тус салбарын докторонтурт сурч байгаа. Сангийн яаманд эдийн засагч, Зарлага санхүүжилтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан тэрээр АНУ-ын банкуудад 10-аад жил ажиллажээ. Бүр барууны томоохон банкийг 8 жил удирдаж байсан туршлагатай.
2003-2004 онд АНУ-ын “Community First National Bank”-нд зээлийн шинжээч, 2004-2012 онд АНУ-ын Бафологийн Холбооны хадгаламжийн банкинд захирлаар ажиллаж С.Боргилыг эдийн засгийн салбарт хувь нэмэр оруулах нэгэн гэлцдэг.
Тэрээр ХҮН-ыг салбар салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачип улс төрд орж байгаагүй шинэ цэвэр хүмүүсээс бүрдсэн боловсон хүчний өндөр чадвартай институт болгохыг зорьж байгаа.
Монголын улстөрд үгүйлэгдэж байгаа улстөрийн шинэ соёл, шинэ зарчим, шинэ дэгийг бий болгоно гэх С.Боргил нийгмийн сүлжээнд идэвхи муу.
Тэрээр  ном унших, мужааны ажил хийх хоббитой.
Гэр бүлтэй зүйрлэвэл: Хөрөнгө мөнгө багатай, залуухан гэр бүл. Тусдаа гараад удаагүй тул үл итгэлцэл, хэрүүл маргаан гэсэн асуудал байхгүй. Хүүхдүүдээ боловсролтой хүн болгож гэр бүлээ авч явна гэсэн итгэлээр л амьдардаг. Ирээдүйд олон зүйл хийхийг зорьж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ амьдралын зам онхол донхол тул хэрхэх нь тодорхойгүй.
ИЗНН-ын дарга С.Оюун
С.Оюуныг гадаад төрхөөс нь эхлээд парламентад орсон түүх, эмэгтэй лидер гээд л олон утга улс төрд онцгойруулдаг.
Боловсролын хувьд Нийслэлийн 23-р дунд сургууль, Чех улсын Карлын Их сургуулийг Геохимич мэргэжлээр төгссөн. Мөн Англи улсын Кембрижийн Их сургуулийн аспирантур төгсчээ. Геологийн ухааны доктор бүсгүй орос, англи, чех хэлтэй.
Ахыгаа алдсаны оронд улс төрд орж ирсэн С.Оюун 2000 оноос хойш ИЗНН-ыг тэргүүлж, мөн энэ үеэс хойш УИХ-д тасралт
http://www.sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих