Нийтийн тээврийн ухаалаг системийг эсэргүүцэв

images

Нийслэлийн Хэрэглэгчийн байгууллаас нийтийн тээврийг шинэ системд шилжүүлэх “Цахим карт”-ны үйлчилж байгаа үйлчилгээний байдал, хэрэглэгчдийн санал хүсэлт, эрхийн талаар мэдээлэл өглөө. Тэд нийтийн тээврийн шинэчлэлийг эсэргүүцэж байгаа аж. Учир нь үйлчлүүлэгчид цахим картаа уншуулахаас уншуулахгүй нь их, мөн  үнэгүй зорчих иргэдэд хяналт тавьж чадахгүй байна гэх зүйлийг хэлж байлаа. Ингээд тэд дараах санал, шаардлагыг нийслэлийн удирдлагуудад хүргүүлэхээр болжээ.

1. Эдийн засгийн байдал муу, хүн амын амжиргааны түвшин муу, оюутан сурагчдын хичээлийн шинэ жил эхлэж байгаа энэ үед заавал энэ үйлчилгээг нэвтрүүлэх нь их буруу.

2. Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй нийтийн тээврийн 21 аж ахуйн нэгжийн нэг нь төрийнх, бусад 20 тээврийн хэрэгслийн хувийн байгууллагууд. Энэ газрууд мөнгөн орлогоо хэрхэн бүрдүүлэх вэ? өмнөх шигээ ажил буухад мөнгөө гар дээрээ тоолоод авдагаа больсон учраас тогтмол мөнгөн орлого үгүй болж цаашид үйлчилгээнд гарах боломжгүй болсон.

3. Смарт картаа аваагүй бол есдүгээр сараас  эхлэн 1000 төгрөгөөр зорчуулна гэсэн шийдвэр уян хатан биш. Нэг талаар нийтээрээ энэ системд бушуухан шилжээсэй гэсэн зөв шаардлага боловч нөгөө талаар мөнгөгүй хүмүүст мянган төгрөгөө зорчих гэдэг маш хүндрэлтэй шүү дээ.

4. Урд нь явж байсан автобусны чиглэл өөрчлөгдөж 16 чиглэлд богиносгосон ирээс явж байгаа. Нэг ирээсээр хүссэн газартаа хүрдэг байсан бол одоо гурван удаа дамжиж байж нэг газарт хүрч байх жишээтэй. Тэгэхээр есдүгээр сарын 01-ээс эхлэн хэрвээ би смарт картгүй бол хүссэн газартаа очихын тулд 3000 төгрөгөөр зорчих болж байна. Гэтэл хүмүүс одоо талхаа таллаж худалдаж авч байгаа ийм л хэцүү цаг үе.

5. Хэрвээ дээрх асуудлуудыг шийдвэрлэж, зохицуулалт хийхгүй бол манай хэрэглэгчид шууд үнэгүй зорчих байдал руу аясаараа шилжиж байна. Учир нь смарт картгүй, мөнгөгүй иргэд шууд л ороод суучихна. Гэтэл мөнгөө өгөөгүй иргэдтэй жолооч ямар ч хэл ам хийх, арга хэмжээ авах эрхзүйн зохицуулалт байхгүй учир хэн ч хариуцлага тооцохгүй. Тиймээс өнөөдрөөс эхлээд Хэрэглэгчийн байгууллага ажилгүй болсон автобусны кондукторуудыг хянагчийн байдлаар явуулаачээ гэсэн санал гаргаж байна.

6. Мөн оюутнуудын асуудал маш хүнд байгаа. Яг хичээл сургууль эхлэхийн өмнө богино ирээс бүхий маршруттай болгож өөрчилж байгаа нь учир дутагдалтай байна. Буудал дээр маш олон хүмүүс бөөгнөрч байгаа учраас автобусууд удаан, хөгшид ахмад бууж суухад хэцүү. Холын чиглэлээс ирж байгаа оюутнуудын эцэг эхчүүд уйлж байна. Оюутнууд хичээлдээ явна, давтлагандаа явна, хоол хүнсэндээ зах явна гэх мэтээр аав ээжээсээ ирсэн бүх мөнгийг автобусанд өгөөд дуусгах боллоо. Энэ байдлаар ажиллавал дэвшилт бус доройтол болох юм.

7. Хөдөө орон нутгаас орж ирсэн иргэд карт авах уу? 1000 төгрөгөөр зорчих уу?  гэсэн асуудалд хэрэглэгчийн байгууллагаас ямар нэгэн эсэргүүцэл илэрхийлэхгүй. Учир нь  хөдөө орон нутгийнхан ч, гадны иргэн ч бай Улаанбаатар хотод хэд хоног амьдарснаас үл хамааран хотын дүрэм, журмыг мөрдөх ёстой гэв


URL:

Сэтгэгдэл бичих