“Буянт-Ухаа-2″ хорооллын захиалга ирэх сарын долоонд эхлэнэ

-28082015-1440735165-1307215159-tok

Нэг метр квадрат нь 1 сая 350 мянган төгрөгийн үнэтэй “Буянт Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 30 барилгын борлуулалт есдүгээр сарын 7-нд эхэлнэ гэдгийг Төрийн орон сууцны корпорациас мэдээллээ.

Төлөвлөгөө ёсоор аравдугаар сарын 30-н гэхэд эхний ээлжийн 22 барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх байсан ч шахуу ажиллаж 30 байр хүлээлгэн өгөх аж.

Энэ жил борлуулалтдаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийг оруулахыг зорьж байгаа бөгөөд өмнө нь бүртгүүлээд байрны захиалгад орж амжаагүй 4395 иргэнд давуу эрх олгоно.

Өөрөөр хэлбэл нэгдүгээр ээлжийн 30 барилгын 1620 айлын орон сууцны

  • 50 хувийг өмнө бүртгүүлсэн иргэдэд,
  • 20 хувийг төрийн байгууллагын ажилчдад
  • 30 хувийг өнгөрсөн удаад захиалгаас хоцорсон иргэдэд худалдах аж.

Эхний ээлжийн барилгууд 2-3 өрөөнөөс бүрдэж байгаа бөгөөд давхартаа 6 айлтай байх юм. Нэг давхарт 39.30 мкв хоёр өрөө байр 2, 49.23 мкв хоёр өрөө 2, 68.59 м2 гурван өрөө 2 байна. Мөн байр бүрийн нэг давхарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан 56.08 м2 хэмжээтэй хоёр өрөө байрыг олон улсын стандартын дагуу барьжээ.

Мөн нэг ээлжиндээ 1250 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай 2 сургууль, 240 хүүхдийн 4 цэцэрлэг, 12 худалдаа үйлчилгээний төв, 7 давхар 409 машины нэгдсэн автограж, спорт цогцолбор зэргийг иж бүрнээр нь шийдэх юм.

Захиалга өгөхдөө үнийн дүнгийн 10 хувийг төлөх юм байна. Харин үлдсэн хувийг хэрхэх талаар “Төрийн орон сууцны корпорацын Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од “Таван талт хэлцэл явагдаж байна. Орон сууцны урьдчилгаа 20 хувийн асуудал аравдугаар сарын 31-нээс өмнө батлагдвал, шаардлага хангасан хүмүүс баталгаагаа авч үлдэгдэл зээлийн асуудлаа шийдүүлнэ. Шаардлага хангахгүй хүмүүс үлдсэн 20 хувиа төлж, зээлээ хөөцөлдөнө” хэмээн тайлбарлалаа.

Загварын байр үзэхийг хүсвэл Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлаж буй 1002 дугаар байрнаас үзэх боломжтой. Харин захиалгыг Төрийн орон сууцны корпорацийн байранд хийх аж


URL:

Сэтгэгдэл бичих