Чингис хаан Кап тэмцээн

сагс(1)

Чингис Хаан Кап тэмцээний сүүлийн тоглолтууд спортын төв ордонд үргэлжлэн явагдлаа.

Эхний тоглолт А хэсэгт учраа таараад байсан Монгол үндэсний шигшээ болон БНАСАУ-ын шигшээ багууд хооронд боллоо. Хоёр шигшээ багуудын хувьд 5 жилийн өмнө Азийн наадамд учраа тааран тоглоход БНАСАУ шигшээ баг 19 онооны зөрүүтэй хожиж байсан бол энэ удаад 85:81 дахиан хожиж хэсгээс нэгээр гарах болзолоо хангасан юм.

Тэднээс 4 дугаартай хамгаалагч Ким Чойл Минг 25 оноогоор багаа тэргүүлсэн бол Сим Кум Биол 19 оноо Ким Чонг Ил 16 оноо Чой Руи Ри 10 оноог тус тус авсан юм. Харин Монгол улсын үндэсний шигшээ багаас Т.Санчир багаа тэргүүлж 28 оноо 8 самбарас бөмбөг авсан бол О.Ууганбаяр 21 оноо 12 самбар авч бусад нь тийм ч хангалттай байсангүй 10-аас дээш оноог авч чадалгүй хожигдол хүлээсэн юм.

Ингэснээр Монгол улсын үндэсний шигшээ баг А хэсгээс 2-р байраар шалгарч Б хэсгийн тэргүүн баг Залуучуудын шигшээ багтай тоглох бол БНАСАУ үндэсний шигшээ баг Монгол улсын 2-р шигшээ багтай тоглох юм.


URL:

Сэтгэгдэл бичих