Германд дэлхийн II дайны үеийн бөмбөг олдож 10000 хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Германы Koblenz хотын эрх баригчид дэлхийн хоёрдугаар дайны үеийн 1000 кг бөмбөг олдож дэлбэрэх аюулаас болгоомжлон ойролцоогоор 10 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Энэ тухай Suedwestrundfunk (SWR) корпораци мэдээлсэн байна.
542e20e1-3e63-428b-a9ed-54ec1c803777Бөмбөгийг барилгын ажлын явцад олсон байна. Хааш хаашаа нэг км-ын радиуст байсан оршин суугчдыг болгоомжлох үүднээс нүүлгэн шилжүүлжээ. Нүүлгэн шилжүүлэлтийг орон нутгийн цагаар өглөө долоон цагт эхэлсэн байна.

Ням гарагийн өглөө бөмбөгийг аюулгүй болгожээ. “Бөмбөг аюултай нөхцөлд байгаа. Хоёр дахь тэсрэх бодис газар дор байгаа юм, тиймээс эхнийхийг нь аюулгүй болгох хэрэгтэй байна.
Үүнд цэргийн тоног төхөөрөмжийг устгах мэргэжилтнүүд оролцож байгаа. Гэсхдээ тэд ч ямар бэрхшээл тохиолдохыг урьдчилан хэлж чадахгүй байна” гэж Гал түймэртэй тэмцэх газрын төлөөлөгч Манфред Моршхойзе хэлсэн байна.
Дайны үед Германд хоёр сая орчим бөмбөг унасанаас 20% нь дэлбэрээгүй байдаг аж.

8891ff8e-fff9-4623-a30f-1f4f42b127b1.jpg

9576d5ea-3bfc-410b-b499-e42a15508e9d.jpg

88026c55-162e-4245-909e-0cc4b1222102.jpg


URL:

Сэтгэгдэл бичих