Алт олборлогчдыг дэмжих нь эдийн засгийн хямралыг давах “гарц”

gold1_8Уул уурхайн сайд Р.Жигжид Эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлэх, алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд 256 тэрбум төгрөг олгох болсон талаар саяхан мэдэгдэл гаргасан билээ.  Засгийн газраас баталсан “Алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тогтолцооны тухай” тогтоолын хүрээнд дээрх ажлыг хэрэгжүүлж буй аж.

Тодруулбал,алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, өрийн баталгааны санд төлсөн шимтгэлийг үндэслэн нийт санхүүжилтийн үндсэн төлбөрийн 50 хүртэлх хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргах юм байна. Одоогийн байдлаар нэр бүхий 46 аж ахуйн нэгжийн санхүүгийн дэмжлэг авах хүсэлт ирүүлсэн бөгөөд дээрх тогтоолын хэрэгжилтийг  хангахаар Уул уурхайн яам, Монгол банк, Сангийн яамнаас ажлын хэсэг гарсан байгаа юм. Гэвч энэ санал яг хэзээ хэрэгжиж, алт олборлогчдыг дэмжих эсэх нь тодорхойгүй нь асуултын тэмдэг болж байна. Арай өмнөх оны он солигдох агшиныг онилон байж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д хуулийн төсөл өргөн барьж, түүнд зөвхөн алтны орд ашиглаж байгаа этгээдүүдэд алт олборлосны төлөө “2 дахин урамшуулал, хөнгөлөлт” үзүүлэхээр тусгасан шиг үлгэр болох биш байгаа. Алтны нөөц ашигласны төлбөрийг ингэж бууруулах хуулийн төслийг “Алтны ил тод байдлын тухай хууль” гэж өнгөлөн далдалсан байдлаар нэрлэн санаачлаад тэр нь УИХ-ын чуулганы хуралдаан дээр “унаад” хэдхэн хоног өнгөрч байхад, шинэ жилийн өмнөхөн мөнөөх төслөө сэргээж, дүр төрхийг нь дахин хувиргаж “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” нэрийдлээр батлуулах гэж зүтгэж байсан шиг энэ удаагийн 256 тэрбум төгрөгийн дэмжлэг хэннэгнийэрх ашигт нийцүүлэхгэсэн санаа биш байгаа.  Угтаа бол манай улсын хямарсан эдийн засагт алт олборлолтыг нэмэгдүүлэх замаар Монгол улсын алт эрдэнэсийн сан хөмрөгийг арвижуулах, валютын нөөцийг баталгаажуулах талаар хэрэгжүүлэх төрийн зөв бодлого бидэнд нэн шаардлагатай болжээ. Харин энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ Монгол улсын эрх ашиг ба алт олборлогч компаниудын эрх ашгийг зөв зохицуулах нь төрийн үндсэн үүрэг билээ. Сүүлийн хорин жилд алтны шороон болон үндсэн олон арван ордыг гадаад, дотоодын компаниуд ашиглаж байгаа бөгөөд зарим ордын нөөц шавхагдаж дууссан. Үүний уршгаар эдгээр газарт уул овоо мэт шороо, гүн харанхуй гуу жалга, хавцал үлдэж, хүн амьтанд хор хохирол учруулж, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлсээр байна. Алт олборлолтыг ямар ч аргаар хамаагүй нэмэгдүүлэх гэсэн өрөөсгөл, харалган хандлагаар алт олборлогч компаниудын татвар, төлбөрийг бууруулах замаар улсын алт эрдэнэсийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх гэсэн “бодлого” ихээхэн хортой үр дагавартай юм.

Одоо үйлчилж байгаа хуулиар нөөц ашигласны төлбөрөөс 5 хувь, ашгаас 25 хувийн татвар авч байгааг дэлхийн алт олборлогч орнуудтай харьцуулвал татварын таатай нөхцөлтэй орнуудын ангилалд багтдаг. Үүний нотолгоо бол ерээд оны сүүлчээр Монгол улсын алт олборлолтыг Канадын “Сентарроголд”, ОХУ-ын “АлтанДорнот” болон Монголын үндэсний “Эрэл”, “Гацуурт”, “Монголыналт”, ”Монголгазар”, монгол оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл зэрэг компани жилд 20-24 тонн хүргэж байсан. Эдгээр компани бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн үед дэлхийн зарим оронд хэрэглэж байсан алтны хэт өндөр ашгийн татварыг Монголд тогтоохоор хууль гаргаж мөрдүүлэхэд алт олборлогч компаниуд татвар, төлбөрөө бүрэн төлсөн бодитбаримт байна.  Оюутолгойн ордоосгэхэд лзэсийн баяжмалтай хамтад нь 25 тонн алтгаргаж авах бөгөөд 30 жилийн хугацаагаар лицензийг Канадын компаниудад олгосон, одоо ашиглахад бэлтгэгдсэн нөөцтэй Гацуурт, Баян-Айрагийн алтны томоохон ордоос ойрын жилүүдэд жил бүр 5-10 тонн алт олборлох магадлалтай. Ийнхүү мөдхөн жил бүр 30-40 тонн алт олборлох боломжтой болно. Энэ нь өнгөрсөн жилийн олборлолтоос 4 дахин их хэмжээ юм. Алтны шороон ордын нөөц үндсэндээ шавхагдан дуусч,цаашид дээрхээс багагүй хэмжээний алтыг үндсэн ордуудаас олборлох бөгөөд эдгээрийн тусгай зөвшөөрлийг гадаадын компаниуд эзэмшиж байна. Бидний урьдчилсан судалгаагаар ойрын жилүүдэд болон дараагийн 30 жилийн хугацаанд олборлох алтны 80-аад хувийг гадаадын компаниуд гаргах аж. Ийм их баялаг бидэнд байхад үндэсний алт олборлогчдоо дэмжээд өгвөл энэ хямрал гэгчийг бид хялбархан давах боломж бий гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Эдийн засагчдын хэлж буйгаар, хямралыг хохирол багатай давахын тулд улсын валютын нөөцийг зузаатган, ханшийг тогтвортой барих нь нэн тэргүүний зорилт болж байна. Үнийн өсөлтийн албан татварыг алтны салбарт бүр мөсөн тэглэх, үндэсний алт олборлогчдод хөнгөлөлттэй зээл олгох зэргээр бодит дэмжлэг үзүүлж, алт олборлолтыг нэмэгдүүлэх нь цаг алдалгүй хийх ажил болсон байна.

Гэхдээ дан ганц алтны тоо хэмжээг өсгөхөд анхаарах нь учир дутагдалтай бөгөөд байгаль орчинг бүрэн нөхөн сэргээх, алтыг зөвхөн монгол банкинд тушаадаг болгох, алтны компани болон банк санхүүгийн байгууллагыг эрсдлээс хамгаалах ажлыг үндэсний инженерингийн компаниудын үүрэг оролцоотойгоор гүйцэтгүүлэх эрхзүйн зохицуулалтыг бий болгох хэрэгтэй байна.

Дашрамд дурьдахад алтны шороон болон үндсэн ордын технологийг үндэсний инженерүүд бүрэн эзэмшиж бэлтгэгдсэн, эдийн засгийн эргэлтэнд оруулах нөөц бүхий ордууд байгаа нь Монголчууд бидний давуу тал билээ. Өөрөөр хэлбэл тус салбарт бид гадаадынхнаас технологи, боловсон хүчин, хөрөнгө мөнгө гуйхааргүй болсон. Иймд алтны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоож, үндэсний компаниудаа дэмжих бодлого баримтлахад буруудах зүйлгүй.

Ж.ЧИМЭГ

- See more at: http://builder.mn/mn/news/show/3/2041#sthash.gtnNdJnt.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих