Хятадад химийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болжээ

-01092015-1441070215-1429944630-ChinaБНХАУ-ын хойд нутгийн Шаньдун мужийн Дунин хотын аж үйлдвэрийн дүүрэг дэх химийн үйлдвэрт өчигдөр /08.31/ шөнө хүчтэй дэлбэрэлт болсон талаар Хятадын хэвлэлүүдийг иш татан Reuters мэдээллээ.

Дэлбэрэлт орон нутгийн цагаар 23:25 цагийн үед болсон бөгөөд ослын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.

Сануулахад өнгөрсөн наймдугаар сарын 12-нд Хятадын хойд нутгийн Тяньжин хотын аж үйлдвэрийн бүсэд буюу “Жуйхай” компанийн агуулахад хүчтэй хоёр дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүний тоо одоогийн байдлаар 160-д хүрч, түүнчлэн 700 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

Хоёр удаагийн маш хүчтэй дэлбэрэлт барилга байшин, ачаатай чингэлгүүд болон 2000 гаруй шинэ машиныг сүйтгэсэн юм.

Эх сурвалж: Reuters


URL:

Сэтгэгдэл бичих