High School кино Өргөө – 1 кино театрт нээлтээ хийлээ


11992569_697599580370782_1742208797_n
Баяр хүргэе киноны нээлт сайхан болж байна, таны сэтгэгдлийг уншигчиддаа хүргэе.

Баярлалаа намрын энэ сайхан өдөр Ахлах ангийн болон Өсвөр насны хүүхдүүддээ зориулсан шинэ киногоо нээж байгаадаа туйлын их баярлаж сэтгэл догдолж байна. Хүүхдийн уран бүтээл ховордсон одоо цагт  энэ бүтээлээ амжилттай хийн гаргаж байгаадаа кино групынхан маань маш их баяртай байна. Киноны хувьд Монголын маань ирээдүй болсон залуучууд тэр дундаа Өсвөр насныхны хоорондын харилцаа, бие биенээ гэсэн сэтгэл, хувь хүний төлөвшил, бусдыг ойлгож мэдрэх гээд зөвхөн хүүхдүүдэд биш томчууд бидэнд ч багагүй сургамж хайрлах, үйл явдлыг гаргахыг хичээж ажиллаа. Кино групынхан маань дараа дараагийнхаа уран бүтээлийг дахин хүүхдийн сэдвээр хийх, энэ бүтээлтэйгээ харьцуулаж алдаа дутагдлаа засан илүү шинэлэг бүтээл хийхийг ярилцан төлөвлөж байна. Кинонд ажилсан нийт уран бүтээлчид, бяцхан жүжигчид, тэдний эцэг эхчүүд багш нар, киног маань дэмжин ажилласан бүх байгууллагууддаа маш их баярлаж талархаж байгаагаа хэлье.
11350282_697599053704168_764283432_n11944552_697599057037501_924709740_n11948222_697599050370835_1184276794_n11992593_697599060370834_1591852365_n
11950854_697599577037449_1053306547_n

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих