Н.Алтанхуяг: Намайг оролдож улс төрийн шоу хийсэн гэдгийг дараагийн шүүх хурлаар баримтаар гэрчилнэ

11904733_1622291021379589_2611088422831989587_n“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж улсад багагүй хэмжээний хохирол учруулсан хэрэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг шүүх хурал өнөөдөр боллоо. Өнөөдрийн шүүх хуралдаанд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гэрчээр оролцохоор ирсэн бөгөөд энэ үеэр Н.Алтанхуяг сэтгүүлчдэд тайлбар хийсэн юм. Тэрээр,

-Энэ бол Н.Алтанхуягийн нэр хүндийг унагааж улмаар Шинэчлэлийн Засгийн газрыг унагаах ажлын нэгээхэн хэсэг байсан. Шинэчлэлийн Засгийн газрыг удирдаж байхдаа улс төрийн бүлэглэл, хэдэн хүний дарамт, үгээр ажлаа явуулаагүйн төлөө намайг болон эргэн тойрны хүмүүсийг ийнхүү буруутан болгож харагдуулж байсан. Охиныг минь хүртэл буруутай болгож харагдуулахаар шалгалаа шүү дээ. Миний ойр хавийн бүх хүнийг шоронд хийж байна. Л.Гансүх ямар ч буруугүй. Өвөл боллоо нүүрсний үнийг бууруулж өгөхийг иргэд хүссэн. Шинэчлэлийн Засгийн газраас сэтгэл зүрхээ гарган ажиллаж 200 мянган төгрөгийн нүүрсний үнийг 80 мянган төгрөг болгож хоёр дахин бууруулсан. Энэ их ажлыг сайн зохион байгуулах ажлыг Л.Гансүхээс хүсч улмаар даалгасан юм. Тэрнээс биш энэ хөтөлбөрт Л.Гансүх мөнгө төгрөг олгодог, гарын үсэг зурдаг хүн биш. Бүх шийдвэрийг Шинэчлэлийн Засгийн газрыг удирдаж байсан Н.Алтанхуяг миний бие гаргасан. Энэ хэрэгт хохирогч байхгүй. Хохирогч гээд байгаа “Багануур” ХК анх удаагаа ашигтай ажилласан юм шүү. Надад маш зузаан нотлох баримт бий. Тэр баримтыг би дараагийн хуралд хэлж Л.Гансүхийг буруугүй гэдгийг нотолж улс төрийн сонирхол, шоу байсан гэдгийг гэрчилнэ” хэмээлээ.

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих